Канадын Торонто хотод нэгэн багтай этгээд гудамжинд гал нээжээ. “Toronto Star”-т мэдээлснээр түүний суманд өртсөн 30 настай залуу эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна.
Малгайтай хар цамцтай, баг зүүсэн этгээдийг хайж байгаа аж. Гэвч түүнийг одоог хүртэл баривчилж чадаагүй байна. Тэрбээр ямар сэдэлтэйгээр уг хэргийг үйлдсэн болон террорист байгууллагын гар хөл байсан эсэх нь тодорхой бус байгаа аж.
Үүнээс өмнө Канадын Брамптоны орон сууцны дүүрэгт нэгэн этгээд гал нээж, нэг хүний аминд хүрч байжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )