Балбад онгоц осолдож 50 хүн амиа алдаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

  Бангладешийн “US-Bangla Airlines” агаарын тээврийн онгоц өчигдөр Балбын Катманду хотын нисэх буудалд газардах үедээ осолджээ. Онгоц буруу газардаад шатсан гэсэн дүгнэлтийг одоогоор хийж байгаа аж. Агаарын хөлөгт 71 хүн байжээ. 67 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүн байсан гэнэ. Амиа алдсан хүний тоо 50-д хүрлээ гэж хамгийн сүүлд мэдээлсэн байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр 17 хүнийг авраад байгаа аж. Үлдсэн хүмүүсийн хувь заяа тодорхойгүй байна.

Онгоц осолдох үеэр их хэмжээний гал гарчээ. Нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Балбын Ерөнхий сайд К.Карар Оли нас барсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын мөрдлөгийн ажлыг шууд эхлэхийг үүрэгджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top