АНУ дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж, Америкийг Сирийн асуудлаар хариуцлагагүй үйлдэл, мэдэгдэл хийхээ болихыг уриалжээ. Элчин сайдын яам “Facebook” хуудсандаа байршуулсан мэдэгдэлдээ АНУ бүс нутагт зөрчилдөөнийг улам хурцатгаж байгааг өгүүлсэн байна.
“Дахин Вашингтонд хандан хариуцлагагүй мэдэгдэл хийж, төлөвлөгөө гаргаж, үүсээгүй зөрчилдөөнийг гаргаж ирж дэвэргэхээ болихыг уриалж байна. Биднийг Сириэс салгах боломжгүй. Энэ улс Оросын дипломат албаны анхаарлын төвд үлдэх болно” гэжээ.
ОХУ түүнчлэн АНУ Сирид яг аль талыг нь дэмжиж байгаад түгшиж буйгаа илэрхийлсэн байна. АНУ “Жабхат ан-Нусра” бүлэглэлд тусламж үзүүлж байж болзошгүй гэж Оросын талаас үзэж байгаа аж. Тус бүлэглэл нь Сирийн нийслэлийн энгийн иргэд амьдардаг дүүрэг рүү гал нээж, Оросын дипломат төлөөлөгчийн газар руу дайралт хийжээ.
Тэгвэл саяхан НҮБ-ын хуралдаан дээр Америкийн төлөөлөгч Никки Хэйли АНУ Сирид шинэ ажиллагаа эхлэхэд бэлэн байгаа талаар мэдэгдэж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Amerikuud yagaad iim baidal gargadag be gehleer Ciri ulciin nefti baigaliin baylagt bolj baigaa um Amerkiin tsaana Amerkiig orondoo baritsaalcan nuuts baychuud boloh Rotsheldiinhan baidag um ted Amerkiin gadaad dotood bodlogiig todorhoilj baigaliin baylag ihtei hogjiji bui ornuudiig ediin zacag tucgaar togtnoliig ujnagah zorilogotoi um shig canagddag shuu Oroc ulc ter bodlogod ni caad boldog tom orcoldogch um