Л.Нямжаргал 23-хан настай ч Холливудад өөрийн кино компанийг байгуулж чаджээ. Тэрбээр арван настай байхдаа аав, ээж хоёроо даган АНУ-ыг зорьсон бөгөөд багаасаа кино болон телевизийн урлагт дурлан, ирээдүйн мэргэжлээ сонгожээ. “Колумбиа коллеж Холливуд”-ыг дүүргэсэн тэрбээр одоо “Сони пикчерс”-т ажиллаж байна. Оюутан байхдаа 30 орчим богино хэмжээний кино хийж байсан бөгөөд тэр дундаас зураачаар нь ажилласан хоёр ч кино нь Каннын кино наадамд сонгогдож байжээ. Тэрбээр Америкт “Монгус пикчерс” нэртэй кино компанийг продюсер Патрик Инграмтай хамтран байгуулсан байна. Л.Нямжаргал хэтдээ Монголын уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах хүсэл, зорилготой гэдгээ нэгэн ярилцлагадаа онцлон дурдсан байна.
2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503
Сэтгэгдэл ( 2 )
Baharhmaar myndag ohin bn amjilt husie Oscar avaarai
ovoo sh dee gants hun ch gesen sain yavbal boloo