Өдөрт 11600 хүн Сирийг орхин гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

  Сирийн Зүүн Гутад шинэ хүмүүнлэгийн коридор нээсэн эхний өдөр 11600 гаруй энгийн иргэн гарчээ. Тус бүс нутагт 17 дахь удаагаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр өчигдөр гал зогсоосон байна. Үндсэн хүмүүнлэгийн коридороос гадна хоёр дахийг нээжээ.

Түүнчлэн Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс Зүүн Гута руу хүмүүнлэгийн гурав дахь том тусламж очжээ. 25 ачааны том машин 137 тонн хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, хүүхдийн тэжээл хүргэсэн байна. Зүүн Гутад өнгөрсөн сарын 27-ноос эхлэн өдөрт таван цагийн хүмүүнлэгийн пауз авч байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top