Майамигийн Засгийн газар явган хүний гүүр нурахад амиа алдсан хүний тоог зарлажээ. Майамигийн аврах албаны дарга Дэйд Дэйв Дауни “CBS” телевизэд ярихдаа “Одоогоор дөрвөн хүн амиа алдаад байна. Гэмтэж бэртсэн олон хүн бий. Нурангин доор хүмүүс байхгүйг тогтоотлоо бид аврах ажлыг үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.
Майамид өмнө нь явган хүний гүүр нурахад зургаан хүн амиа алдаж байсан аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )