Хүн төрөлхтөн 2020 оноос нисдэг автомашин хөлөглөн явна гэсэн мэдээлэл олон жилийн өмнө гарсан билээ. Гэвч нисдэг машин ашиглахад багагүй саадыг давах хэрэгтэй болоод байгаа юм. Зарим улс үүнийг эсэргүүцэж, хөөрөх зам, барих жолооч, осол аюулын асуудлыг тоочиж буй. Тэгвэл Япон улс замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нисдэг автомашин үйлдвэрлэх ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Японы Засгийн газраас гаргасан шийдвэрт нисдэг машины асуудлаарх хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, ийм төрлийн машин үйлдвэрлэх компаниудад тусална гэсэн байна.
Нисдэг автомашин нь үндэсний аж үйлдвэрийн хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг гэж Япон улс үзэж байгаа аж. Түүнчлэн нисдэг автомашин үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах шинжээчдийн зөвлөл байгуулах гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )