Трамп Ким Жон Унтай уулзах хүсэлтээ дахин илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 17

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн талаар Цагаан ордоноос мэдээлжээ. Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Кимийг пуужингийн болон цөмийн туршилтаа зогсоох хүртэл нь хатуу шахалт үзүүлсэн хэвээр байхаар тохиролцжээ. Гэсэн ч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх тавдугаар сард багтааж уулзах хүсэлтэй байгаа аж.

Ким Жон Ун Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан мэдэгдсэн ч хоёр улсын Төрийн тэргүүний уулзалт хэзээ, хаана болох нь товлогдоогүй хэвээр байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(107.170.233.232) 2018 оны 03 сарын 18

mundag batsaan shu.amerikiin ernhiilogchid uned orj guilgaal.busad ulsuudiin eronhiilogch nar tramptai uulzah gej guidag bhdaa

0  |  0
Top