Путин: Сергей Скрипалийг хордуулсан бодис Орост байдаггүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их Британид хордсон тагнуулч асан С.Скрипалийн хэргийн талаар хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярьжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийхдээ “Солсбери хотод ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн мөрдлөгөд ОХУ оролцоход бэлэн байна. Энэхүү эмгэнэлт явдлын талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л олж мэдлээ. Тэгээд толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл гэвэл уг бодис дайн тулаанд ашигладаг байсан хордуулах бодис байсан бол Сергей Скрипаль болон түүний охин газар дээрээ нас барах байсан. Энэ хэрэг нь тодорхой зүйл. Оросыг буруутгахаасаа өмнө болсон явдлын учрыг ойлгох хэрэгтэй” гэжээ.

Путин түүнчлэн Орост уг бодис байдаггүйг хэлсэн байна. “Бид химийн зэвсгээ олон улсын ажиглагч нарын хяналтан дор устгасан” гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь Британид хандан улс төрийн жүжиг тоглохоо болихыг хүсч, С.Скрипалийг хордуулсан хэргийг хамтран мөрдөхийг санал болгож байсан юм.

ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин 33 настай Юлия нарыг энэ сарын 4-нд Солсбери хотын худалдааны төвийн ойролцоох сандал дээрээс ухаангүй байхад нь олсон билээ. Тэднийг тархи мэдрэлийг саажуулдаг хортой бодисоор хордуулж, одоо эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь хүнд байгаа юм. Тэдэн дээр анх очсон цагдаагийн ажилтан болон нийт 21 хүн уг бодисын хорт нөлөөнд өртсөн байна. Энэ хэргийн дараа Их Британи улс Оросоос тайлбар шаардаж, зарим улс ОХУ-ыг хэрэгт шууд буруутгаж буй. ОХУ тагнуулч асны хэрэгт хамааралгүйгээ илэрхийлсний дараа Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Орос улс Их Британийн шаардлагыг үл тоолоо гэж үзэж 23 дипломат ажилтныг нь нутгаасаа гарахыг шаардсан билээ. Мөн бусад хоригийг тавьсан. Тэгвэл ОХУ өнөө өглөө Их Британийн 23 дипломатчийг нутгаасаа хөөж, Консулын газрыг нь хаана гэсэн юм.

13 жилээр хоригдох ялтай байсан Сергей Скрипаль нь тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдсан хүмүүсийг солилцох хүрээнд 2010 онд АНУ-д шилжиж, тэндээсээ Их Британид шилжин суурьшсан билээ. Түүнийг химийн бодисоор хордуулж хөнөөхийг завдсан хэрэгт Британи улс Оросыг буруутгаж байгаа юм. Тэгвэл Путин сонгогчдоос Оросын түүхэнд рекорд тогтоосон хамгийн их санал авч, дахин зургаан жил улс орноо удирдахаар болсныхоо дараа С.Скрипалийн хэрэг дээр хамтран ажиллах санал тавилаа. Тэрбээр Их Британийг сохроор дүгнэлт хийхээ болихыг хүссэн байна.

ОХУ-ын Сонгуулийн төв хороо сонгогчдын 99.75 хувийн саналыг тоолж дуусаад байгаа бөгөөд Владимир Путин 76.67 хувийн саналтайгаар түүхэн дээд амжилтыг үзүүлээд байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(43.228.128.195) 2018 оны 03 сарын 20

Тэд сонгуульд зориулж ийм мэдэгдэл хийсэн гэтэл Оросын ард түмэн Путинийг сонголоо одоо хөгийн барууныхан мухардалд орсон

0  |  0
Зочин(59.153.115.115) 2018 оны 03 сарын 20

Улс төрийн хамгийн бохир явуулгыг англосаксончууд л хийдэг. Ялангуяа Англи. Тэд өмнө нь ч ийм жүжиг олон удаа тавьж байсан. Аль нь ч нотлогдоогүй. Энэ ажиллагааг тэд өөрсдөө л хийсэн. Уг нь Путиний нэр унагаах санаатай байсан ч оросын ард түмэн үүнийг үл тооно ш дээ

0  |  0
Зочин(66.181.185.85) 2018 оны 03 сарын 20

Пүтинийг унагах ,сонгуульд нөлөөлөх гэсэн башир арга балран уналаа.Оросууд хордуулах байсан бол сонгуулийн өмнө хордуулахгүй байлгүй дээ.Оросд байхад нь чад хийлгэх байлгүй.

0  |  0
Bolhi(150.129.143.208) 2018 оны 03 сарын 20

Angliin tusgai alba oi gutmaar bolhi ajillaa

0  |  0
Top