Швейцарийн дээд шүүх Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын тус улсын банкин дахь 1.85 сая доллартой дансыг царцаах шийдвэрийг дэмжжээ. Энэ талаар болон С.Баярцогт олон улсад мөнгө угааж, авлига авсан асуудлаар “Reuters” агентлаг мэдээлэв. Тус агентлаг С.Баярцогттой энэ асуудалд тайлбар хийхийг хүсч холбогдохоор оролдсон ч чадаагүй аж. Харин Монголын Авлигатай тэмцэх газраас тус агентлагт Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл өгчээ. Чухам ямар хэргүүд гэдэг нь тодорхойгүй байна гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байлаа.
С.Баярцогттой холбоотой дээрх асуудлыг шалгах явцад “Рио Тинто” компаниас 2008 онд түүний данс руу 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь илэрчээ. “Рио Тинто” үүнийг С.Баярцогтод авлига болгож өгсөн гэх үндэслэл байгаа талаар Швейцарийн тал мэдээлж байна. Тус улсын Ерөнхий прокурорын газар С.Баярцогттой холбогдох хэргийг 2016 оноос шалгаж байгаа аж.
“Гадаадын сайд уг албан тушаалд суунгуутаа ийм их хэмжээний долларын эзэн болсон нь сэжигтэй байна” гэж Швейцарийн Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. С.Баярцогтын дансанд мөнгө орж ирсэн үе болох 2008 оны есдүгээр сар нь Сангийн сайд болсонтой нь давхцаж байгаа юм. Түүнчлэн С.Баярцогтын Сангийн сайд байхдаа гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээр нь Монголын талд хохиролтойг ажигласнаа Швейцарийн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.
Өмнө нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан оффшор компаниудын эздийг зарласан Панамын баримт бичигт С.Баярцогтын нэр багтсан билээ. Түүний нууц хөрөнгө нь оффшор данстай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа талаар ч тус консорциум мэдээлж байсан юм. С.Баярцогт нууц компаниа 2008 онд байгуулж, 2013 онд нууц хөрөнгө нь илэрсэн гэж Панамын баримт бичигт өгүүлдэг.
О.Цацрал
Сэтгэгдэл ( 16 )
100nii manlai avilgalch tsol ogmoor ym bndoo
Mongolin shivshig bolj guitslee bayrtsogtoo
Gadni ulsuud barimt gargaj ireed baihad mongolchuud tag duugui gololzood l suuj bna da Avilgad idegdsen eh oron mini odoo yan da
Түмэн олон, төр улсаасаа хулгайлж... Сэлэнгийн түмэн олон ийм хулгайчийг итгэж сонгож байсандаа үнэхээр гутаж байна. Бүх хөрөнгийг нь хурааж ял шийтгэлийг нь эдлүүлэх ёстой. Монгол түмэндээ үеийн үед хараагдах үйлийн үрээ тарьж дээ, луухаан царайт
Юу тарина, түүнийгээ хураана.
Mongoloo geh setgelgyi yum aa. Iim ih mongo abahdaa aidaggyi,ard tymnee Iljig teneg gej bddog bx daa.
Zorirt Bayr Saihanbileg narig shalga...ATG i Enhjargal ogtsoroo
Жараахай нь Баярцогт 10 сая доллар гээд бод. Тул нь хэдийг вэ? С.Баяр оюутолгойн гэрээгээрээ их бахархдаг гээд бялуу, Сайханбилэг гээд олон хүний хүзүү ороогдох нь. Хуссан бол хулгай хар мөртэй, хариуцлага тооцох нь зайлшгүй
Gadnii agentlag manai ATG_aas mundag bgaa biz notlood ogood bhad manaih odoo shalgaj bna gej bgaad nam darna harj l bgaarai iim ulzarsan ezengui tortei uls shuu dee Mongol maani
Buh Hurungiig ni huraa
Bayar elbegdorj bayartsogt zorigt caihanbileg bagabandi ed naraar uursdiinh n balagtai oyu tolgoin lyibariin gereeg Huchingvi bolgyylj shineer geree hiie?!?!?! I mun offshoroos mungu gargyylj rio tinto aldsan aldagdaa nuhun abaad ashigtai hamtran ajillaya?! Hereb iherheed baibal chin tonilgochihno shvv Rio, bayartangyda
юуны түрүүнд мөнгийг бүгдийг хурааж өрөө төлөх хэрэгтэй шүү ....
Uiliin ur irnee.
ashigtai geree geed l guriigeed bsan uurtuu l ashigtai khiisen ni ingeed barimttai ilerlee...manai tur zasag khuuli khyanaltiinkhan yaj ch chadakhgui olon ulsad onigoond ornoo...shivshig
Bayartsogt budaa. Saihanbileg ch budaa
Үйлийн үр гэж бдаг да