Доналд Трамп: Мансууруулах бодис наймаалагчдыг цаазаар авна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мансууруулах бодис наймаалагчдад оноодог шийтгэлээ чангатгах хэрэгтэй байгааг хэлжээ. Тэр дундаа цаазын ял хэрэгтэй гэж үзэж байгаа аж. “Бид мансууруулах бодис наймаалагчдад хатуу хандахгүй, хий дэмий цагаа үрж байна” гэж Трамп “NBC” телевизэд ярьсан байна.

Доналд Трамп АНУ, Мексикийн хил дээр хана босгох нь “дэлхийн хамгийн аюултай улс” болох Мексикээс ирэх хар тамхичдын урсгалыг зогсооно гэж үздэг. Мексикийн хил дээр босгох ханын эхний загварууд бэлэн болоод байгаа аж. Харин ханын зардлыг Мексикээс гаргуулах гэсэн Трампын санаа тус улсын Ерөнхийлөгчийг ихэд бухимдуулж буй. Трамп өнгөрсөн долоо хоногт ахлах зөвлөх бөгөөд хүргэн Жаред Кушнерийгээ Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзуулахаар явуулсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usa(103.9.90.50) 2018 оны 03 сарын 21

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхитай хийж буй тэмцэлийг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж шүүмжлээд байсан улс маань өөрсдөө ийм шийдэл хүрч байгаа сонирхолтой.

0  |  0
Jj(103.212.116.169) 2018 оны 03 сарын 20

Zov

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 03 сарын 20

Хар тамхичдыг газар дээр нь нам дарах хэрэгтэй.

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 03 сарын 20

Манайд мөн ялгаагүй Хар тамхи хэрэглсэн бусдад зарсан борлуулсан тээвэрлэсэн этгээдүүдэд Цаазын ял төлөвлөх хэрэгтэй.Дамаагүй сүүлийн үед өсвөр насны хүүхэд залуус хар тамхичдад хомроглуулж байна

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 03 сарын 20

Монгол улс энэ хар тахал ХАр тамхи нэгэнт нүүрлэсэн гашуун үнэн Тэр хил гаалийн байцаагч нар гаднаас орж ирж буй хар тамхыг хаагуураа алдаад байгааг нэг л ухахгүй байна нэг бол хар тамхи хил дамнуулан тээвэрлэдэг этгээдүүдтэй холбоотой байх магадлал өндөр байгаа шүү ялангуяа авилгал гээд л наад зах нь

0  |  0
Иргэн(202.179.26.62) 2018 оны 03 сарын 20

Тамхичид нь уушгиар, архичид нь элгээр, садарууд нь дох тэмбүүгээрээ хурдан үхэж далд орцгоо. Монгол тамхины иш, архиний шил, хэрэглэсэн бэлгэвчээр баян боллоо

0  |  0
Top