Зургаан метрийн өндрөөс унасан акробатчин нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

  Халимагийн нийслэл Элиста хотод өнгөрсөн сарын сүүлчээр алдарт Мстислав Запашныйн циркийн үзүүлбэрийн үеэр акробатчин Антон Мартынов зургаан метрийн өндрөөс унасан билээ. Тэрээр ихэртэйгээ хамт үзүүлж байсан номерын төгсгөлд трос тасарч, толгойгоороо манеж мөргөн унасан байна. Акробатчины биеийн байдал хүнд байсан аж. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Вячеслав Запашныйн удирддаг тус цирк жүжигчнээ Германд аваачиж эмчлүүлэхээр төлөвлөж байсан ч өчигдөр нас баржээ.

Антон сарын хугацаанд комд байж, түүнийг Элиста хотоос Донын Ростов руу шилжүүлэх үеэр зүрх нь зогссон байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tagtaa(172.58.41.75) 2018 оны 03 сарын 21

Sanaatai hiijee

0  |  0
Иргэн(27.123.214.105) 2018 оны 03 сарын 20

Харамсалтай юмаа.аюулгүй байдалаа сайн хангахгүй дээ

0  |  0
Зочин(202.9.40.5) 2018 оны 03 сарын 20

Бурхан түүнийг ивээг.

0  |  0
Top