Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Саиф аль-Ислам Каддафи улс төрд эргэн ирснээ зарлажээ. Өнгөрсөн оны зургадугаар сард суллагдсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, улс орноо нэгтгэн илүү хүчирхэг Ливийг бий болгоно гэдгээ ч мэдэгдсэн байна.
Саиф аль-Ислам өмнө нь шинэчлэгч гэдгээрээ алдартай, эцгээ багагүй шүүмжилдэг байв. Харин 2011 онд тэрбээр эцгийнхээ дэглэмийг хамгаалан босч, өдгөө ливичүүд түүнийг хүндлэх болжээ. Одоо 45 настай Саиф аль-Ислам Каддафи Ливийн цэрэг-улс төрийн хүчний дэмжлэгийг авч, улс орноо эмхэтгэж чадах эсэхийг харах л үлдлээ.
Саиф аль-Исламын Тунист хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр түүний төлөөлөгч Айман Бурасын мэдээлснээр Ливийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болох аж.
Саиф аав, ээжтэйгээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Etsgiin uil huud