Их Британийн Засгийн газар Европын орнуудыг Оросын дипломатуудыг эх орноосоо гаргахыг ятгаж байгаа аж. Тус улсын жишгийг дагаж, Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг ОХУ хордуулсан учир дипломатуудыг нь гаргах хэрэгтэй гэж Британийн Ерөнхий сайд Тереза Мэй үзэж байгаа аж. Энэ талаар “Bloomberg”-т мэдээлснээр Британийн тусгай алба Скрипалийг хордуулсан хэргийн мөрдлөгийн нууц мэдээллүүдийг Европын бусад улстай хуваалцаж, Ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчдод ОХУ тус холбооны стратегийн хамтрагч биш, дайсан гэж итгүүлэхийг оролдож байгаа аж. Мөн ОХУ-ыг Европын Холбооны бүх улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна гэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 14-нд Оросын 23 дипломат ажилтныг эх орноосоо хөөсөн билээ. Сергей Скрипаль болон түүний охиныг Солсбери хотод хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутгасан Лондон Москвагаас тайлбар шаардсан ч ОХУ хариу өгөөгүй юм. Үүнээс болж дипломатуудыг нь тагнуул гэж нэрлэж, Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-д Британийн дээд албан тушаалтнууд очихгүй, Английн шигшээ баг тус тэмцээнд оролцох эсэхийг ч эргэн харна гэсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сергей Скрипалийг Орост байсан хорт бодисоор хордуулсан гэж үзэж байгаа бол тэр дороо үхэх байсан. ОХУ химийн зэвсгээ олон улсын ажиглагчдын хяналт дор устгасан. Түүнийг хордуулсан бодис Орост байхгүй” гэсэн юм. Британид амьдарч байсан Сергей Скрипаль болон түүний охин Юлиягийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 13 )
Хий хоосон хардлага сэрдлэг зохиож сүржигнэх нь цаанаа юуг хүсээд байнаа. Дэлхий даяар амар амгалан байх нь хүн төрлөхтний хүсэл тэмүүлэл байлтай. Сүржин эхлэлтэй юм бүхэн даржин төгсдөг бичигдээгүй хуультай гэдэгдээ.
Англо-саксочууд ер нь сандаралдаж байгаа.
баба яага өөрөө суудлаа алдахдаа тулсан нэр хүндгүй бгаа, АНУ-ыг дагаж байж үлдэх гээд л Сэм ахынхаа зааснаар замнаж бгаа бх
setgel medrel lav eryyl bish ene avhgai
Шулман царайтай авгай өөрөө хийчихээд заваарах юм эргээд өөрсдөө нэр нүүргүй болно доо тун удахгүй
энэ англи чавганцын үгэнд ордог эмээ ч байхгүй.
Муусайн их британи агуу түүхт орос орны зиндаанд өлмийгөөр нь татахгүй дээр нь нацистуудийг даварч байхад англичууд яачич чадаагүй гөлчгиинүүд байгаан англосанкстууд дэлхийн тархийг угааж өөрийн нөлөөндөө оруулсан одоо баригдагүй 4 улс л бий (орос,хятад,хойд со,ану)
orosuud dandaa muu yum khiideg