Европын Холбооны хэд хэдэн орон Оросын дипломатуудыг эх орноосоо гаргах асуудлаар хэлэлцэж байгаа аж. Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан хэрэгт ОХУ буруутай гэж тэд ийм арга хэмжээ авч байгаа талаар “Ассошейтэд пресс” агентлаг Европын Холбооны төлөөлөгчийн ярьснаас иш татан мэдээлжээ.
Өмнө нь Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчид үр дүнгийн хурал хийхдээ С.Скрипалийг хордуулсан хэргээр Оросын эсрэг арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн ч өчигдөр Их Британийн Засгийн газар Европын холбоотнууддаа хандан Лондоны жишгийг дагаж ОХУ-ын дипломатуудыг эх орноосоо гаргахыг ятгасан билээ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ОХУ-ыг Европын Холбооны хамтрагч биш, дайсан гэж үзэж байгаа юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Иди к чёрту Тереза Мей
Evropiin lalruud hezee ch orsuudiig amjihgui sh dee