Цагаан ордоны ажилтнууд болон АНУ-ын конгресс Ерөнхийлөгч Доналд Трампыг Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзуулах дургүй байгаа аж. Тэдний дээд хэмжээний хэлэлцээрийг эсэргүүцэж, Трампыг шүүмжлэх хүн олон болжээ.
Тэгвэл Сербийн Гадаад хэргийн сайд Ивица Дачич өчигдөр Орос, АНУ-ын Ерөнхийлөгч нарыг тус улсад уулзахыг санал болгосон билээ. “Серби улс тэдний хэлэлцээрт яг тохирсон төвийг сахисан улс. Доналд Трамп, Владимир Путин нарыг Белградад уулзахыг санал болгож байна” гэж Ивица Дачич нүүр бардам хэлжээ.
Доналд Трамп энэ сарын 20-нд В.Путинтэй утсаар ярьж Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргээд уулзахаар тохиролцжээ. Трамп уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаа аж. Гэвч одоогоор тэдний уулзах газар, тов нь тодорхойгүй байна.
Сербийн Гадаад хэргийн сайд Ивица Дачич
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )