БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч И Мён Пакийг баривчлан хорьсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг Сөүл хотын зүүн дүүрэгт байх түр хорих байрны 12 давхар дахь 12м2 өрөөнд ганцааранг нь хорьжээ. Уг өрөө нь дотроо ор, зурагт, номын тавиур, угаалтуур болон бие засах өрөөтэй бөгөөд бусад энгийн өрөөнүүдтэй нэгэн адил зохион байгуулалттай юм байна.
Экс Ерөнхийлөгчид ямар нэгэн тусгай эрх ба хөнгөлөлт үзүүлэхгүй, бусад хоригдолтой адил хоол өгөх юм байна. Харин гэр бүл болон өмгөөлөгчтэйгээ өдөрт нэг удаа 10 минут хүртэл хугацаатай уулзах боломж олгох гэнэ. И Мён Пак ийнхүү 716 дугаартай сэжигтэн хоригдол болоод байна. Тэрбээр энэхүү баривчилгааны дараа "Энэ бол 16 дахь Ерөнхийлөгч Ну Мү Хёны амиа хорлолттой холбоотой улс төрийн өшөө авалт" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
БНСУ түүхэндээ 4 дэх Ерөнхийлөгчөө ийнхүү баривчлан шоронд харьж байгаа аж. Өмнө нь Жон Ду Хван экс Ерөнхийлөгч болон Ну Тэ Вон экс Ерөнхийлөгч нар нэгэн зэрэг 1995 онд хугацаагүй хорих ялаар шийтгүүлж, 1997 оны арванхоёрдугаар сард өршөөлөөр суллагдсан билээ.
С.Бат
Сэтгэгдэл ( 0 )