Францын Треб хотын супермаркет руу “Исламын улс” бүлэглэлийн террорист нэвтэрч, хүмүүсийг барьцаалсан хэрэг урд шөнө гарчээ. Халдлагаар гурван хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна. Тэдэн дунд барьцааны хүмүүсээр өөрийгөө сольж супермаркет руу орсон дэд хурандаа Арно Бельтрам амиа алдсан талаар Францын Дотоод хэргийн сайд Жерар Коллон мэдэгджээ.
“Дэд хурандаа Арно Бельтрам биднийг орхин одлоо. Тэрээр эх орныхоо төлөө амиа зориуллаа. Франц улс түүний баатарлаг үйлс, эр зоригийг хэзээ ч мартахгүй” гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Гэмт хэрэгтэн Марокко улсаас гаралтай Редуан Лакдим гэгч байжээ. Цагдаа нар түүнтэй хэлэлцээр хийхээр оролдох үеэр дэд хурандаа Арно Бельтрам барьцаалагдсан хүмүүсээр өөрийгөө солих саналыг тавьсан аж. Тэрээр гэмт этгээдтэй хамт супермаркетад байгаа гэх мэдээлэл хэдхэн цагийн өмнө гарсан бол удалгүй шархаа даалгүй нас баржээ. Террорист этгээдийг баривчилсан байна. “Исламын улс” бүлэглэлийн гишүүн тэрбээр “Би Сирийн төлөө өшөө авч байна” гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
Arabuud xun bish siri ylgaagui arab gazartai ni tegshlex xerertei yundaa urubduud bgaan
Sirid hicneen gemgui hun uregdej hicneen huuhduud uncirc baigaag bodoltsoh heregtei.2taltai.
Золбин лалын цагаачдыг хөөж байвал таарна.өөрсдөө хоорондоо алалцаж байвал таарна. Эх орондоо гэм зэмгүй амдарч байж амиа алдаа харамсалтай
Амен
munhnar eej