Сергей Скрипаль Путинээс өршөөл гуйжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 24

  Эх орноосоо урвасан хэргээр 13 жилийн ял сонссон Оросын тагнуулч асан Сергей Скрипаль Ерөнхийлөгч Путинээс өршөөл гуйжээ. Энэ талаар түүнтэй нэг ангид байсан найз Владимир Тимошков нь ярьсан байна. Их Британийн Солсбери хотод охинтойгоо хамт явж байгаад тархи мэдрэлд нөлөөлдөг маш аюултай бодист хордсон тэрбээр Путинээс эх орондоо буцаж очихыг зөвшөөрөхийг хүсчээ. “BBC” телевизийн мэдээлснээр Скрипаль өөрийгөө урвагч гэж үзэхгүй байгаа гэнэ.

Их Британид эмчлүүлж байгаа Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Оросын Ерөнхийлөгчид захидал бичиж, өршөөж уучлахыг гуйхын сацуу ойр дотны хүмүүсээ харах боломж олгохыг хүссэн гэж найз нь ярьжээ. Харин Кремлиэс Скрипалаас ямар ч захидал хүлээж аваагүй гэж мэдээлсэн байна.

Хэрэгтэн солилцох хүрээнд АНУ-д очиж, тэндээсээ Британид суурьшсан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Их Британийн зүгээс Оросыг буруутгаж, 23 дипломатыг нь эх орноосоо хөөсөн юм. Түүнчлэн Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын орнуудад хандан Орост арга хэмжээ авахыг уриалж буй. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ч ятгажээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тагнуулч асныг хордуулаагүй гэдгээ мэдэгдсэн билээ. Түүнийг хордуулсан бодис ОХУ-д байдаггүй, аль хэдийн устгагдсан химийн бодис гэдгийг Путин хэлж буй.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Britani nuhchaad l..(71.246.212.129) 2025 оны 03 сарын 13

hudlaa Oros ruu shideed l shiidegdchihne gej bodooo yu! Tegeed ch Oros ruu ochie gej helsen baina urshuul husej! Bas uuriiguu buruugui gesen baina! Oros yavaad uursdiig ni ilchilchihne geed Angli alj de’

1  |  0
Зочин(66.181.161.51) 2025 оны 03 сарын 13

Урвагчийг устгахгүй бол дараагийнх нь бий болно. Энэ нь улс оронд маш хортой зүйл. Устгах хэрэгтэй. Тэгж байж эх орон, тусгаар тогтнолоо авч үлдэнэ.

1  |  0
Zochin(99.203.143.10) 2025 оны 03 сарын 13

Lalar

1  |  0
mongol(27.123.212.134) 2025 оны 03 сарын 13

Ali c ulsad urvagc bol urvagc. Gar hurc l baival ustgah heregtei.

1  |  0
Зочин(202.9.41.192) 2025 оны 03 сарын 13

Монголд УИХ гишүүн асан Батчимэг Тайваний тагнуул гэгдэж туслах нь эх орноосоо урвасан ялы авсан. Гишүүн харин зүгээр явна. Ингэж болохгүй.

1  |  0
Зочин(66.181.161.99) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНООСОО УРВАГЧДАД МАНАЙХААС БУСАД НЬ ИНГЭЖ ХАНДДАГ.

1  |  0
mglhuu(82.233.228.208) 2025 оны 03 сарын 13

bayartsogt-iig barij horih heregtei bn,mgl-d tor bn u

1  |  0
unshigch(176.127.95.150) 2025 оны 03 сарын 13

busad ulsad urvagchdiig yhel hyleedeg bol manaid esregeeree urvagchdadaa byalduuchilj bogsiig ni gyalaital dolooj ugaadas goridono

1  |  0
rej(103.212.118.180) 2025 оны 03 сарын 13

munhnar eej

1  |  0
Top