Турк улс өчигдөр анхны баллистик пуужингуудаа амжилттай туршжээ. “Gökdoğan” болон “Bozdoğan” гэх пуужингуудыг Синоп хот дахь цэргийн полигоноос хөөргөсөн гэж “Anadolu” агентлаг мэдээлэв. Туршилтын үеэр мэргэжилтнүүд пуужингуудын хөдөлгүүрийг маш сайн байгааг хэлж байжээ.
Турк улс түүнчлэн пуужин үйлдвэрлэж турших хөтөлбөрийнхөө дагуу 2018 оны сүүлийн улиралд дахин өөр төрлийн пуужин турших төлөвлөгөөтэй байгаа аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын батлан хамгаалахын үйлдвэрлэл хөгжиж байгааг хэлж, удирдлагагүй танк үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Өө энэ тэнэгүүд чинь газар сайгүй пүүжин туршаад ямар хэцүү юм вэ