Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны 156 дугаар хурлаар Монголын улстөрч, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн талаар дүгнэлт гаргажээ. Түүнийг улс төрийн захиалгаар хороосон гэх хэргийг шийдсэн шүүхийн процесс болон түүнтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж дүгнэлт гаргахдаа тус холбоо “С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. Олон хүн түүнийг 1990-ээд оны Монголын ардчилсан хөдөлгөөний эцэг гэж үздэг байв. С.Зоригийг Дэд бүтцийн сайд байх тэр үед Монгол Улс улс төрийн хүнд үеийг даван туулж байлаа” гэжээ. С.Зоригийн хэргийг хаагдсан улс төрийн аллага гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ нууцаар дүүрэн байсан гэж ОУПХ-ноос гаргасан баримт бичигт өгүүлсэн байв.
Дээрх баримт бичигт өгүүлснээр С.Зоригийн хэргийг Монгол Улс төрийн нууц гэж үзэж, 2015 оны сүүлчээс 2017 онд сэжигтнүүдийг баривчилжээ. Хэргийн цор ганц гэрч, С.Зоригийн бэлэвсэн эхнэр Б.Булганыг сэжигтнээр татан хорьж байжээ гэсэн байв.
“2016 оны 12 дугаар сарын 27-нд С.Зоригийн хэрэгт буруутгагдсан гурван хүнд 23-25 жилийн ял оноосон. Тэднийг С.Зоригийг захиалгаар хөнөөсөн гэж үздэг юм. 2017 оны 12 дугаар сард Монголын Засгийн газар С.Зоригийн хэрэгтэй холбоотой баримтууд илчлэгдсэн гэж үзжээ” хэмээн Олон улсын парламентын холбооны баримт бичигт өгүүлсэн байлаа.
О.Цацрал
Сэтгэгдэл ( 10 )
ene baiguullagiin dygnelt gej helehed hezyy zuil baina, ed nart ene hergiig yneheer oilgoogui ni haragdaj baina, haramsaltai
Орчуулга нь зөв үү,зөвхөн процесс л байх юм юу гэсэн дүгнэлт хийсэн юм бол.Анхаарах юм ”булган”гай л б.на.Хэрэг хүлээсэн гэх 3 этгээд лав алуурчин биш гэдгийг тэд дүгнэх байх даа.Тэр үед хот газрыг мэдэхгүй жаахан хүүхдүүд шүү дээ.
Зохион байгуулагч нь тухайн үеийн МАХН, хэргийг дарагдуулсан бэртэгчингүүд байхгүй Багабанди, Баяр нараас гарцаагүй, хуулийн хаалтыг нь Нямдорж хийж байгаа. угаасаа л илэрхий ш дээ

Монгол Улсын дотоод хэрэгт бүү оролц. айлын нөхөр танай эхнэрийг эдлээд байвал яах вэ. тиймээс айл гэрийн дотоод асуудал
Монгол Улсын дотоод хэрэгт бүү оролц. айлын нөхөр танай эхнэрийг эдлээд байвал яах вэ. тиймээс айл гэрийн дотоод асуудал
энэ гадаадын байгууллага одоо юу гэнүү ямар хамаа байнаа. энэ бол улсын дотоод асуудал