Кемеровад 53 хүн амиа алдаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

 Хойд хөршийн Кемеровагийн худалдааны төвд өчигдөр түймэр гарч, Онцгой байдлын албаны 600 гаруй ажилтан шуурхай ажилласнаар галыг өнөөдөр өглөө унтраажээ. Кемерова мужийн захиргаанаас мэдээлснээр нэгэн хүүхэд асаагуур барьж явснаас болж гал гарчээ.

Аврагч нар 53 хүний цогцсыг олоод байгаа аж. 11 хүнийг сураггүй болсонд тооцож, 42 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Худалдааны төвөөс 250 хүнийг эрүүл саруул гаргаж чадсан байна. Худалдааны төвд ангиараа явж байсан сурагчид багштайгаа алга болжээ. Тэднийг олоогүй байгаа гэнэ.

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо түймрийн мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаа нар худалдааны төвийн ажилчдаас мэдүүлэг авч байгаа аж.

Пожар в торговом центре в Кемерове: погибли 53 человека, 11 - пропали без вести

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top