Шатаж амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эхийг “чимээгүй” байхыг шаарджээ

2018 оны 03 сарын 27

Кемерово хотын “Зимняя вишня” Худалдааны төвд гарсан галын улмаас 64 хүн амь алдаад байгаа бөгөөд тэдэн дунд хүүхдүүд олноороо байсан билээ. Тэдгээр амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эхийг цогцос таниулахаар оруулахдаа элдэв хэл ам татлахгүй гэсэн амлалтын бичиг дээр гарын үсэг зурахгүй бол оруулахгүй гэсэн болзол тулгасан аж.

Энэ тухай уг хотын нэгэн иргэн “Эхо Москвы”-д мэдээлэл өгчээ. Кемеровын оршин суугч Александрын өгүүлснээр, гал түймэр гарсан “Зимняя вишня” Худалдааны төвийн ойр орчимд байрлах орон сууцны барилгын оршин суугчдын гар утас, камерыг цагдаагийнхан мөн хураан авч байсан гэнэ.

Уг гал түймрийн аюулыг нүдээр харсан гэрчүүдийг мөн элдэв зүйл ярихгүй гэсэн гарын үсгээ зурахыг шаардсан байна.

Дашрамд дурдахад, өнгөрөгч ням гаригт Кемерово хотын “Зимняя вишня” Худалдааны төвд аймшигт түймэр дэгдэж, 64 хүн амь үрэгдсэн билээ. Тэдгээр амь үрэгдэгсдээс одоогийн байдлаар 17 хүний цогцосыг таниулаад байгаа бөгөөд тэдний 8 нь хүүхэд байжээ.

Гал түймрийн аюул анх хүүхдэд зориулсан хэсгээс гарсан тул ийнхүү хүүхдүүд олноороо амь алдахад хүргэсэн бололтой. Мөн ойролцоох суурингийн сургуулийн сурагчид амралт эхэлсэнтэй холбоотойгоор уг Худалдааны төв доторх кинотеатрт үзвэр үзэж байгаад галд өртсөн нь үнэхээр харамсалтай хэрэг болсон юм. 

Д.Мөрөн


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(122.201.24.171) 2018 оны 03 сарын 27

Kommunistuud

0  |  0
Зочин(150.129.143.169) 2018 оны 03 сарын 27

УМ МА НИ БАД МЭ ХУМ. ХАРАМСАЛТАЙ БАЙНА ХАЙРАН САЙХАН ХҮМҮҮС. ОРОСЫН ТӨР ЮУ НЬ МУУХАЙ ГЭЖ, ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС Л ИЙМ МУУХАЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

0  |  0
zochin(139.5.216.192) 2018 оны 03 сарын 27

OROSUUD , OROSYN TUR IIM L MUUKHAY SHUU DEE

0  |  0
Top