Галын аюулаас 15 хүүхдийн амь авраад, өөрөө амиа алдсан баатарлаг хүү

2018 оны 03 сарын 27

Өнгөрөгч ням гаригт Оросын Кемерово хотод том хэмжээний гал түймэр гарч, олон хүн амь үрэгдсэн билээ. Галын аюул "Зимняя вишня" Худалдааны төв доторх хүүхдэд зориулсан хэсгээс эхэлж гарсан тул олон тооны хүүхдүүд амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон юм. 

Энэхүү түймрийн үеэр Антон гэх энэ хүү галаар таслагдсан байсан тоглоомын бүсээс 15 хүүхдийн амь насыг авраад, өөрөө амь алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэрээр гал руу дахин дахин орж, ээлжээ хүлээж буй хүүхдүүдийг чадлынхаа хэрээр зөөвөрлөсөөр 15 хүүхдийн амь насыг аварч чадсан байна. 

Энэхүү баатарлаг хүүгийн гавьяат үйлс үеийн үед дурсагдах биз ээ. Ум сайн амгалан болтугай! 

Д.Мөрөн

 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.46) 2018 оны 03 сарын 28

Орост олон хүнийг аварсан хүүгээ магтан алдаршуулж байна. Харин манайд Цэдэнбалын үеэс л ийм гавьяа байгуулсан хүнийг шагнах бүү хэл магтсан бол шууд л гэр бүлээр нь цөлж олонд жигшүүлж үр удмаар нь дарамталдаг байсан тул одоо монголчууд нэг нэгнээ хайрлах бүү хэл харийнхантай нийлж дарлахыг л оролдож мөрөөддөг болсон.

0  |  0
ser bod tungaa(77.119.131.251) 2018 оны 03 сарын 28

oros ah nàr muu yum barihgui ee.magadgui material n hyatad bj medeh yum.urtug hyamd barij ugnu gd hujaa nar tarhi ugaahad manaihan bol dor n bariuldag bh.uuniig l sain bodoltsoh heregei.daraa n iim haramsah zuil gargahguin tuld uursduu barilgaa bari.bvr sain beltgesen barilgachidaa ashiglaj hamgin chanartai barilga barih n zuw

0  |  0
Манайхан шалгалт хий(103.229.121.212) 2018 оны 03 сарын 27

Ослын хаалгууд цоожтой галаас хамгаалах систем нь ажиллагаагүй байсан гэж байгаа манайхан ч гэсэн юм л болгон хаалгуудаа цоожлодог түгждэг шүү дээ

0  |  0
Uu(122.201.31.20) 2018 оны 03 сарын 27

Burhan mini gun emgenel ilerhiilie.

0  |  0
зочин(64.119.25.10) 2018 оны 03 сарын 27

Бурхан минь Орос оронд юу л болоод бна даа

0  |  0
Top