Кемеровод бослого болж, Путинийг огцрохыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

 Оросын Кемерово мужид бослого болж байна. Мужийн захиргааны байрны өмнө өнөө өглөө иргэд цугларч удирдлагууд болон хямдхан, шатдаг материалаар барилга барьсан хүмүүст хариуцлага тооцох асуудлаар хэлэлцэх байжээ. Харин уг уулзалт бослого үймээн болж хувираад байна. Иргэд өнөөдөр Кемерово мужид газардсан Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахыг хүсч байгаа аж. Түүнчлэн мөнгөний төлөө бүх зөрчлийг нүдээ анин өнгөрүүлсэн холбогдох албаныханд хариуцлага тооцохыг шаарджээ.

Путин Кемеровод газардсан ч албаныхан болон цөөн хэдэн иргэнтэй уулзсан гэх мэдээлэл байгаа аж. Харин Оросын зарим хэвлэлүүд Ерөнхийлөгч Путин иргэдийн төлөөлөлтэй уулзаж, жагсагчид дээр очсон гэж мэдээлжээ.

Кемеровогийн иргэд “Барууны аль нэг оронд хүмүүс нас барсан бол Ерөнхийлөгч Путин шөнө байсан ч босч утсаар ярьж эмгэнэл илэрхийлнэ. Харин энд хоёр дахь өдрөө чимээгүй байна” гэж бухимдлаа илэрхийлсэн байна. Жагсаал Москва орчимд болон Кемеровод болж байгаа аж.

“Зимняя вишня” худалдааны төвд гарсан түймрээр амиа алдсан хүмүүсийн тоог буруу зарласан гэж иргэд үзэж байна. Мөн аврагч нарыг цөөн тоогоор ажиллуулж, нас барсан хүмүүсийн жинхэнэ тоог хэлэхгүй байхыг тэдэнд үүрэгдсэн гэж Кемеровогийнхон хардаж байгаа аж. Түймрээр амиа алдсан хүний тоо 67 боллоо гэж хамгийн сүүлд мэдээлсэн ч нэгэн эмэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан захидалдаа 130 хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Цугларсан хүмүүсийн өмнө Кемерово мужийн дэд захирагч Сергей Цивилев гарч ирэхэд иргэд “Үнэнийг шаардаж байна”, “Огцор”, “Алуурчид”, "Путин огцор" гэж хашгиралдсаар угтжээ. Тэд Ерөнхийлөгч Владимир Путинийг олны өмнө гарч ирэхийг шаардсан байна. “Путин амиа бодож сууна. Бид түүнийг сонгоогүй” гэж иргэд хашгиралджээ.

“Зимняя вишня” худалдааны төвийн галын дохиолол энэ сарын 19-нөөс эхлэн ажиллаагүй байхад хэн ч засч янзлаагүй байсан талаар Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдсэн байна.

Түүнчлэн зарим иргэний цахим хуудсандаа бичиж байгаагаар 400 гаруй хүн амиа алдсаныг албаныхан нуун дарагдуулж байна гэжээ. Ийнхүү иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Кемерово мужийн удирдлагууд болон Ерөнхийлөгч Владимир Путинийг огцрохыг шаардаж байна.

Цветы и фотографии погибших в пожаре детей

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tina(73.59.70.77) 2018 оны 03 сарын 28

67 zuvsh dee bi usad orosiin tvgeer 67 gej baigaag harsan tsaashid nemegdej magadgui gej baisan

0  |  0
PUTIN(64.119.26.169) 2018 оны 03 сарын 28

IRGENII XUWIIN XARIUTSLAGAGUI ASUUDLAA UDIRDAGCH RUUGAA CHIXDEG MANAIXTAA TUSTEI YUM DAA

0  |  0
E(66.181.189.139) 2018 оны 03 сарын 28

Gal garhad Putin yamar buruutai um b ivanuudaa?

0  |  0
Оросууд хүн биш ккк(103.229.121.212) 2018 оны 03 сарын 27

Сирид Оросын хөлсний 600 гаруй цэрэг Америкийн цэргийн бааз руу Асадын армийнхантай довтлож 300-400 цэрэг нь амь үрэгдсэн. Путин тэдний талаар таг дуугай нуусан. Америкууд устгахаа өмнө Оросын командлалаас Оросын арми цэрэг оролцож байгаа эсэхийг лавлан байхгүй гэхээр нь Америкийн талаас ганц ч хүний амь нас хохиролгүй дайснаа бүрэн устгаж хүчээ үзүүлсэн

0  |  0
Путин огцрох ёстой(103.229.121.212) 2018 оны 03 сарын 27

Путин сонгуульд ялаагүй харин ялсан болж зохион байгуулсан шүү дээ. Үүнийг Белоруссийн ерөнхийлөгч Лукашенко хэлж байсан. Барууныхан ч хүлээн зөвшөөрч баяр хүргээгүй харин хориг арга хэмжээгээ чангатгасан дээр нь Европын 14 улс Оросын элчингийн ажилтануудыг нутгаасаа хөөн гаргаж байна

0  |  0
уншигч(27.123.214.121) 2018 оны 03 сарын 27

Ард түмэнд нь гэнэтийн гамшиг тохиолдчоод байхад төр баригч нар нь түүнд нь шударга бус хандахаар тэгэлгүй яах вэ

0  |  0
xaa(203.91.115.43) 2018 оны 03 сарын 27

Xarin tiin be eronxiilgch emneleg l ilerxiilj zoxix arga xemjeeg l avax estoi udaad bj bxgvi tegvel zamxarna lda

0  |  0
coogii(203.91.115.43) 2018 оны 03 сарын 27

Gal garaxad orosiin erxiiligch yamr buruutai yum tend vil ajilagaaga yvauulsan ajilchidiin buruu bzde ajilchidtai ni xudaldaanii tuviin zaxiraltai ni uulzax estoi bxde yagad putintai uulzaad balairaad bdag ard tvmen be

0  |  0
Би(202.9.41.120) 2018 оны 03 сарын 27

Сая монгол тв муу юм л зөгнөөд байждээ

0  |  0
зочин(202.179.26.5) 2018 оны 03 сарын 27

манай Монголчуудыг Үхэр гэж нэрлэж Хочолдог нь аргагүй л юм Бусад Орнуудын Иргэд олон нийт шиг Өөрсдийнхөө Тэмцэж жагсана гэж байхгүй Худлаа ам амандаа л Пүн пүн гээд байхаас өөр юм байхгүй, Ямарч Нийгмийн идэвхи байхгүй Шулж Мөлжүүлж байхдаа таарсан

0  |  0
DARVIN (202.55.180.2) 2018 оны 03 сарын 27

ETSIIN SHALGALTIIN DUNGEEC ENE HEREG HAMAARNA YAMARCH BAICAN HARIUTSLAGA ALDCAN NI ILERHII BOLOLTOI HORLCON CH BAIJ BOLOH TALTAI ODOO TERRORIZM ULAM NARIIN BOLJ BAIGAA BAIH

0  |  0
as(43.228.131.45) 2018 оны 03 сарын 27

”Только сейчас были в морге, ходили, считали. Я смотрел список, сколько погибших. Картина была не лучшей — прошлись по всем кабинетам, подсобкам, туалеты, подвалы, крыши, гаражные отсеки, все машины, все, что можно было проверить, мы проверили. Прошлись по списку тех погибших людей — в списке было 64 погибших”, — рассказал один из участников группы. В ответ на недовольные крики он ответил: ”Подождите, мы такие же, как вы, мы собрались и поехали, вы сами нас отправили!” Митинг в центре города, на площади Советов, продолжается уже около пяти часов.

0  |  0
as(43.228.131.45) 2018 оны 03 сарын 27

ЕМЕРОВО, 27 мар – РИА Новости. Инициативная группа кемеровчан, поехавшая проверять городские морги после трагедии в ТЦ ”Зимняя вишня”, вернулась к митингующим на площади Советов и отчиталась об ”инспекции”, передает корреспондент РИА Новости. Несколько часов назад в ответ на требование горожан предоставить ”настоящее” число погибших в ТЦ ”Зимняя вишня”, мэр Кемерово Илья Середюк предложил отправить группу активистов с проверкой в морги. Туда на автобусе мэрии отправили около десяти самых активных участников митинга.

0  |  0
Album(139.5.219.194) 2018 оны 03 сарын 27

500 мянган хүнтэй, нийслэл нь биш хотод ингэж хүн ирнэ гэдэг бол гайхамшиг шүү. Харин манайхан 1,5 сая хүнтэй, төв нийслэл нь байж үүнээс 3 дахин их хүнтэй эсэргүүцлийн ажиллагаа байтугай хийж чадахгүй. Автобус мөнгө уриа лоозон бэлдэж өгөхгүй л бол таг. Үнэн хөгийн ард түмэн болжээ. Энийгээ тэгээд ардчилал гээд байгаа юм.

0  |  0
ЫБС(43.228.131.45) 2018 оны 03 сарын 27

бичлэг үзлээ Путин огцрох энэ тэрээ гэсэн юм хашгирахгүй л байна шт, 64 хүн нас барсан гэснийг худлаа ярь 400, нэрсийг ягаад гаргахгүй байна, сургуульдээр гаргасан гэхэд тэгж болохгүй гэсэн юм л яригдаж байна даа

0  |  0
Зочин (150.129.143.169) 2018 оны 03 сарын 27

Зүй ёсны асуудал ш тээ ч гэх шиг. Оросууд ПУТИН шиг өрөнхийлөгчтэй байгаа нь сайн хэрэг. Цэвэрхэн бэлдчихсэн, бөхөлзсөн долдой ихтэй газраар явдаг хүнлэг бус ерөнхийлөгчтэй бол яана. . .

0  |  0
Зочин(103.14.38.130) 2018 оны 03 сарын 27

Путин буруутай. Путин огцрох хэрэгтэй...

0  |  0
зочин(109.252.87.7) 2018 оны 03 сарын 27

энд Путинийг буруутгах хэрэггуй. уунийг барууныхний явуулагаар хэн нэгэн албаар дайсагнаж хийсэн хэрэг.

0  |  0
м(66.181.160.47) 2018 оны 03 сарын 27

Зүй ёсны асуудал штээ.Иргэд нь ядарч,хэлмгдэж байхад дэлхийг айлгана гээд үлгэр ярьж сэлэм хурцлаад сууж байдаг.

0  |  0
Top