Бразилын экс Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

 Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силвагийн машины цуваа руу өчигдөр гал нээсэн хэрэг гарчээ. Түүнийг Бразилын өмнөд хэсгийн хоёр хотын хооронд явж байхад нь машин руу нь үл мэдэгдэх этгээд гурван удаа буудсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Экс Ерөнхийлөгч цагдаагийн хамгаалалтгүй явж байсан аж. Гал нээх үеэр хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва нь тус улсыг 2003-2010 онд хоёр дахь удаагаа сонгогдон удирдсан, улс орондоо маш нэр хүндтэй билээ. Гэвч шүүх түүнийг авлигын хэрэгт буруутгасан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top