Кемеровогийн түймэрт амиа алдсан хүмүүсийн тоог буруу зарлаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

 ОХУ-ын Кемерово мужийн худалдааны төвд гарсан түймрээр 64 хүний амь үрэгдсэн гэж мэдээлсэн ч иргэд энэ тоог буруу гэж үзэж байгаа билээ. 150 хүн амь үрэгдсэн гэж нэгэн эмэгтэй хэвлэл мэдээллийнхэнд захидал бичсэн юм. Мөн зарим иргэн 400 гаруй хүн нас барчихаад байхад мужийн удирдлага үнэн зөв мэдээллийг нуун дарагдуулж байна гэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хотын захирагч Илья Середюк жагсагчдын төлөөлөл болсон 10 хүнийг морг руу илгээсэн байна. Тэд моргийг шалгаж, шатаж амиа алдсан хүмүүсийн цогцсыг үзэж ирээд нас барсан 64 хүний нэрс, цогцос нь тэнд байгааг хэлжээ. Шатаж амь үрэгдсэн өөр хүн байхгүйг тэд жагсагчдад тайлагнасан ч иргэд мэдээлэлд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.

Кемеровогийн моргоор явсан иргэдийн ярьснаар тэндхийн нөхцөл байдал маш аймшигтай байжээ.

Митинг в Кемерово. Фото: twitter.com/MBKhMedia

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulambayar(149.0.48.202) 2018 оны 03 сарын 29

haramsaj bna

0  |  0
Top