Оросын Кемерово мужийн худалдааны төвд гарсан түймрээр 64 хүн амиа алдсан талаар албан ёсоор мэдээлээд байгаа юм. Тэдний дийлэнх нь хүүхдүүд байсан аж. Хүүхдүүдтэйгээ явж байсан эцэг эхчүүд аймшигт гал, утаан дундаас үрсээ аврах гээд чадаагүй, зарим нь хүүхдээ авраад өөрсдөө амиа алдсан тохиолдол ч гарчээ. Тэгвэл нас барсан хүмүүс дунд байсан Кемерово мужийн 17 дугаар сургуулийн англи хэлний багш Татьяна Дарсалияг Орос даяар хүндэтгэн дурсч байна. 37 настай Татьяна уг худалдааны төвд 14 настай охинтойгоо хамт явж байжээ. Түймэр гарч хүмүүс сандралдаж эхлэхэд Татьяна охиноо барилгаас гаргаад кино театрт хүүхдүүд байгааг мэдэж байсан учир тэдэн рүү явсан байна. Гэвч тэрээр амиа алджээ.
Москва хотын төвд Манежный талбайд өнөөдөр Кемерово мужид амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болох аж. Кемерово мужид иргэд шатсан барилгын гадна болон сургуулийн ойр хавиар түймэрт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг, тоглоом тавьж, лаа асаасаар байгаа юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 10 )
За тэр том том дэлгүүр захууд,кино театр гээд зарим стандарт бус галын аюулгүй байдлыг дутуу хангадаг нөхдүүд байгаа шүү манайд ч бас аюул ойрхон байгаа шүү.хахууль өгч улсын комисст өгсөн барилгууд зөндөө байгаа даа.авилгал гэж ийм хор хөнөөл дагуулдаг юм шүү
Тайван нойрсох болтугай.
angel baijee ih saihan huuhen baina
Бурхан минь.
Орост энэ эмэгтэйд баатар болгож ар гэрийг нь их харж үзнэ. Харин 30-50 жилийн турш манайд эсэргүү гэж нэрлэн үр удмаар нь хорьж цөлнө.