Венесуэлийн Карабобо мужийн цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байранд буудалцаан болж, дараа нь гал түймэрт нэрвэгдсэн байна. Үүний уршгаар 78 хүн амь алдсан бөгөөд эдний 68 нь хоригдол эрчүүд, 10 нь эр нөхрөө эргэхээр ирсэн эмэгтэйчүүд байсан гэнэ.
Түр саатуулах байранд нийтдээ 100 орчим хоригдлууд байсан бөгөөд амь алдагсдын ихэнх нь түлэгдэж шатан, угаартаж нас баржээ. Хоригдлуудын ар гэрийнхэн Валенси хотын морг дээр цугларан, цогцос таних ажиллагаа явагдаж байгаа аж.
Гэрчүүдийн өгүүлж буйгаар, хорих байранд эхлээд буудалцаан болж байснаа дараа нь байшингаас өтгөн хар утаа суунаглаж эхэлсэн гэнэ. Нэгэн хоригдол залуу ээж рүүгээ утасдаад, хоригдож буй камерынх нь дэргэд бензин асгаад, тэднийг хөнөөхийг хүсээд байна хэмээн мэдээлж байсан аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )