АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хувийн эмч, адмирал Ронни Жексоныг Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар томилох бодолтой байгаагаа мэдэгджээ. Цагаан ордонд түүний хувийн эмчээр ажилладаг анагаахын шинжлэх ухааны доктор, адмирал Ронни Жексоныг бүгдийн хүндлэл хүлээсэн хүн гэж Трамп “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Трамп Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамны одоогийн тэргүүн Дэвид Шалкинд АНУ болон ахмад дайчдын төлөө хийсэн ажилд нь талархаж байгаагаа илэрхийлжээ. Түүний албан тушаалыг одоо түр зуур Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын түшмэл Роберт Уилки гүйцэтгэх аж.
Трампын эмч Ронни Жексон түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхад таргалахгүйн тулд эрүүл хооллохыг зөвлөж байсан билээ.
Доналд Трампын засаг захиргаа өндөр албан тушаалын олон түшмэлээ ажлаас нь чөлөөлөөд байна. Өнгөрсөн намраас хойш Трампын хэвлэлийн төлөөлөгчөөс эхлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажлаа орхиод байгаа юм. Тэдний зарим нь Доналд Трамптай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )