1968 оны гуравдугаар сарын 27-нд Владимирын тойргийн Новоселово тосгонд Юрий Гагарин, зохион бүтээгч Владимир Серегин нарын жолоодож явсан онгоц сүйрчээ. Энэ цагаас хойш сансрын нисгэгч Юрий Гагарины үхлийн тухай ам дамжсан цуу ярианууд гарсан бөгөөд ЗХУ-аас түүний үхлийн шалтгааны бодит үнэнг мэдэгдээгүй гэж үздэг билээ. Тэгвэл бид Юрий Гагарины үхлийн шалтгааны бодит үнэнийг дэлгэе.
Анх Гагарин, Серегин нарын үхлийн талаар гуравдугаар сарын 29-нд олон нийтэд мэдээлж байсан юм. Түүнээс хойш Засгийн газраас сүйрлийн шалтгааныг тодорхойлох комиссын албан бичгүүдийг нууцалсан төдийгүй энэ тухай Зөвлөлт Холбоот Улсын намын төв хорооноос тогтоол гаргаж бүгдийг нууцын зэрэглэлд хамруулсан байдаг байна.
Энэ үйлдэл нь олон таавар дам яриа гарах эх үүсвэр болсон юм.
Тус зураг МИГ-15 онгоцоор нисэхийн өмнө авахуулсан анхны сансрын нисгэгчийн сүүлийн зураг гэж үздэг.
Юрий Гагариныг нас барсны дараа бүх үндэстний гашуудал зарлаж байв. Тухайн үед нислэгийн баг онгоц сүйрэлд хүрсэн шалтгааныг тодорхойлох тусгай комисс байгуулан ажиллаж байсан юм. Гагарин "МИГ-15 УТИ" онгоцны зохион бүтээгч Серегиний хамт туршилтын нислэг хийж байжээ. Владимир Серегин бол туршлагатай цэргийн нисгэгч, 1-р зэргийн туршин нисгэгч байлаа. Ингээд комиссынхны дүгнэснээр багийн гишүүд огцом эргэлт хийж байгаад эргэлтийн үед галуун сүрэгтэй мөргөлдсөн эсвэл агаарын бөмбөлөгтэй шүргэлцэж онгоц гэмтэл аван унаж багийнхан нас барсан гэж дүгнэжээ.
Агаарын нислэгт маш хүнд сүйрэл олон тохиолддогоос 10 хувь нь тайлбарлагдахгүй үлддэг байна. Үүнтэй адил Гагарин, Серегин нарын үхлийн тухай одоог хүртэл нууцалж байсан төдийгүй батлагдсан зүйл байсангүй. Энэ нь сансрын нисгэгчийн талаар янз бүрийн таамаг бий болох түүний дотор бүр үнэмшмээргүй таавар ам дамжин яригдах үндэслэл болсон гэхэд хилсдэхгүй юм.
Хамгийн их ам дамжсан яриа бол Гагарин, Серегиний хамт нисэхийн өмнө архи уусан гэх яриа. Харин албан ёсны мөрдөлтийн үед түүний цуснаас ямар ч спиртийн зүйл илрээгүйг мэдээлж байсан юм.
Мөн нэлээд өргөн дэлгэрсэн баттай мэдээ мэт яригддаг нь төрийн дээд удирдлагуудтай зөрчил үүссэн гэх яриа юм. Гагарины үхлийг зохион байгуулсан ч байж болох гэх бөгөөд өөрөөр хэлбэл сүйрлийн талаар албан ёсоор зарлаад, харин Гагариныг тусгай албаныхан нууцаар, баривчлан нүүрэнд нь бага зэргийн пластик хагалгаа хийж хотоос зайдуу сэтгэцийн эмнэлэгт нууж байсан гэх цуу яриа ард түмний дунд илүүтэйгээр дэлгэрсэн юм.
Тэр ч бүү хэл Гагарин олон жил өөр нэрээр Оренбургийн тойргийн жижигхэн сууринд амьдарч байгаад азгүй үйл явдал болсон гэдэг. Тодруулбал тосгоныхоо ойролцоо ан хийж яваад нас барсан бөгөөд аль хэдийн өндөр настай болсон байсан гэж ч ярьдаг байна.
Гагарин 1955 онд Саратов хотын "ДОСААФ"-ын спорт загварын онгоцоор нисэх гэж байгаа нь.
"ДОСААФ"- Батлан хамгаалахад туслах нийгэмлэг
Эднээс хамгийн үндэслэлтэй тайлбар бол онгоцны сүйрэл юм. Сүйрлийн шалтгааныг тодорхойлох Улсын комисс дараах дүгнэлтийг хийсэн байдаг. Багийн гишүүд нислэгийн үеэр агаарт хийх үйлдлүүдээ өөрчилж маш огцом эргэлт хийснээр урд цонхоо гэмтээсэн харамсалтай нь нисгэгчид нислэгийн зурваст буй машиныг гаргахыг оролдсон боловч, онгоц газар мөргөж багийнхан нас барсан гэдэг. Техникийн ямар нэгэн гэмтэл байгаагүй, химийн шинжилгээний дунд нисэгчдийн цуснаас өөр зүйл илрээгүй гэж дүгнэжээ.
Осол болсон шалтгааныг тогтоох улсын комиссод гурван дүгнэлт гарч байлаа. Нэгдүгээрт шувуутай мөргөлдсөн , хоёрдугаарт агаарын бөмбөлөгтэй мөргөлдсөн. Гуравдугаарт хамгийн аюултай нь огт хүлээж байгаагүй өөр хоёр онгоц ойртож ирсэн байх магадлалтай хэмээн Гагарин, Серегин нарын алба хааж байсан хорооны штурман Виктор Абрамычов ярьсан байна. “Тэрээр Гагарины МИГ-15 хөөрснөөс тун удалгүй агаарт хоёр онгоц гарч ирсэн юм. Тэдний аль нэгтэй манай нисэгчид мөргөлдсөн байх талтай. Би энэ ярианд итгэдэг хэдийгээр маргаантай гэвч одоо бүх оньсого тэр үеийнхэнтэйгээ замхарсан юм” хэмээн ярьж байжээ.
Киржач дахь сансрын нисгэгч нарын нас барсан газарт босгосон дурсгалын цогцолбор /хөшөө/
Энэхүү сүйрэл болсон газраас холгүй газарт агаарын хүчний хошууч генерал, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Алексей Леоновт очих аз тохиосон юм. Тэр тэндээс юу олж мэдсэнээ ярих боломж сансрын нисгэгч Гагарин нас барснаас 35 жилийн дараа 2003 онд түүний нас барсан өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал дээр үг хэлэх боломж олджээ.
“Би үнэнийг хэлэх гэж 20 жил тэмцлээ”
“Бүх албан ёсны дүгнэлтэд Гагарин, Серегин нарын онгоц огцом эргэлт хийснээр урд цонх гэмтэж газар мөргөсөн гэдэг. Энэ ХУДЛАА!
1968 оны гуравдугаар сарын 27-нд энэ районд огт төлөвлөгдөөгүй онгоц, хөөрсөн. 450 метрийн өндөрт хөөрсөн байсан. Би үүнийг гэрчүүдтэй ч ярилцсан. Үүлнээс дээр 10-15 метрт Гагаринтай тулж Гагарин онгоцыг эргүүлэн хөөх явцдаа урд цонхоо гэмтээж цагт 750 км/цаг хурдтай нисэж байсан.” гэжээ.
Гагарин, Леонов нар
Таван жилийн өмнө Алексей Леонов сэтгүүлчдэд мэдээлэл хийж комиссын нууц материалд залруулга хийн дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины үхлийн шалтгааны баталсан байдаг.
Б.АМИРДАА
Эх сурвалж: www.ZINDAA.mn