Сергей Скрипаль эхлээд гэртээ хорджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

 Их Британийн Солсбери хотод химийн бодист хордсон Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг эхлээд гэртээ хорт бодисын нөлөөнд өртсөн байсан гэж дүгнэжээ. Английн цагдаагийн байгууллагын штаб буюу Скотленд-Ярдаас мэдээлснээр  мөрдөн шалгах ажиллагаа болон шинжилгээгээр хурандаа асан Сергей Скрипалийн гэрээс тархи мэдрэл саажуулах хорт бодис илэрсэн байна. Хорт бодисын хамгийн өндөр концентрац нь тэдний гэрийн орох хаалганаас  илэрчээ.

Дээрх бодисын ул мөр Солсбери хотын нэлээд хэдэн газраас илэрсэн ч бага концентрацтай байсан аж. ОХУ-ын тагнуулч асныг охиных нь хамт хордуулсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэлээд хэдэн сар мөрдөх төлөвтэй байгааг Скотленд-Ярдаас мэдээлжээ.

Энэ сарын 5-нд Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн гадаах сандал дээрээс үл мэдэгдэх бодист хордсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг олсон нь Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар байсан юм. Тун хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн тэдний бие одоо ч сайжраагүй байгаа аж. Их Британийн зүгээс энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж буй. Дайны үед ашиглаж байсан уг хорт бодис одоо Орост л байдаг гэсний хариуд Путин “Бид олон улсын ажиглагчдын хяналт дор химийн бодисоо устгасан. Тийм бодис ОХУ-д байхгүй. Их Британи жүжиг тавихаа боль” гэсэн юм.

Палатка, покрывающая скамейку, где обнаружили Сергея Скрипаля и его дочь Юлию

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mon(202.9.43.119) 2025 оны 03 сарын 13

manaih gsn urvagch nariig ingej ustgah heregtei

1  |  0
TJ(202.179.4.186) 2025 оны 03 сарын 13

EH ORNOOSOO URABSAN BOL YAJ ALAH N HEND HAMAATAI UYM BE MONGOLCHUUDAA NEGIIG BODNO BAIGAA ULSAA HUDALDSAN HEDEN HULGAICH BAIGAAG BUU MART

1  |  0
МЕЙ(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНООСОО УРВАСАН УРВАГЧЫГ ЯМАР Ч ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙЖ БОЛНО. ХИЙСЭН БОЛ БҮҮ АЙ ГЭДЭГ БАЙХАА

1  |  0
МЕЙ(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНООСОО УРВАСАН УРВАГЧЫГ ЯМАР Ч ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙЖ БОЛНО. ХИЙСЭН БОЛ БҮҮ АЙ ГЭДЭГ БАЙХАА

1  |  0
Зочин(119.40.99.15) 2025 оны 03 сарын 13

Урвагч хүний хувь тавилан энэ шүү дээ. Гайхах уурлах юм алга. Номоороо л болж байна.

1  |  0
лесби тереза мей(182.160.36.110) 2025 оны 03 сарын 13

гомо англичууд өөрсдөө хордуулчихаад Оросыг гүтгэдэг нь манай АН-намын арга барилтай яг ижил. өөрсдөө хулгай хийчихээд хулгайчийг барь гэдэг шиг.

1  |  0
mongol(27.123.214.121) 2025 оны 03 сарын 13

Angli EHnoos garchaad hudal jujigleg ner hundee usguh gej baigaam. Tegeed c ali gazriin urvagc hudaldagdsan novsh hend heregtei gej.

1  |  0
Man m(66.181.178.248) 2025 оны 03 сарын 13

Угаасаа Англид байгаа урвагчид золиосонд гарч авлигал авч зугтсан баян Оросуудын мөнгийг Англи улсын орлого болгохоор болж байгаа нь төлөвлгөөт жүжиг

1  |  0
Zenit (66.181.161.112) 2025 оны 03 сарын 13

Gomo Anglichuud Orosod aluulah ni dutaj dee .Tereza Mei gej nohoi ch tooj shaahaargui shulamaa zailuulaach

1  |  0
Дэнж(150.129.140.102) 2025 оны 03 сарын 13

аНГЛО САКСУУД Ч ОДОО ИХ бРИТАНИД ХЭРЭГ БАЙХГҮЙ ГЭЭД ӨӨРСДӨӨ НУХЧИХААД ОРОСЫГ БУРУУТГАЖ ЗОЛИОНД ГАРГАСАН БАЙЖ МАГАДГҮЙ Л ГАРУУД ДАА.

1  |  0
би(103.57.92.106) 2025 оны 03 сарын 13

Охин нь хайран байна ,Аав нь зохих шангаа хүртжээ

1  |  0
Ангил(103.229.123.16) 2025 оны 03 сарын 13

Урвагч ухвэл таарна

1  |  0
Top