Хойд хөршийн Кемеровогийн “Зимняя вишня” худалдааны төвд гарсан аймшигт түймрээр 64 хүн амиа алдсан билээ. Тэдний дийлэнх нь бяцхан хүүхдүүд байсан юм.
Худалдааны төвд явж байсан Москаленкогийн гэр бүлээс 11 настай хүү нь ганцаараа амьд үлдсэн билээ. Гэр бүлээрээ амьд гарах найдвар үлдээгүйг мэдсэн аав нь түүнийг дөрвөн давхрын цонхоор доор байсан хүмүүс рүү шиджээ. Хүүгийн охин дүү нь аав, ээжтэйгээ түймэрт амиа алдаж, Сергей их бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгвэл хэдэн өдөр комд байсан түүний биеийн байдал сайжирсан талаар эмч нар ярьжээ.
Сэтгүүлч нарыг эмнэлэгт очиход эмч нар “Хүү ухаан орсон. Өөрөө амьсгалж байгаа. Юм идэж уудаг болсон. Хоёр өдрийн дараа гэхэд Сергейг эмээтэй нь хамт мэс заслын энгийн тасагт шилжүүлнэ” гэсэн байна.
Кемеровогийн Хүүхдийн эмнэлгийн сэхээний тасгийн эрхлэгч Александр Коневын ярьснаар эмч нар одоогоор хүүд аав, ээж болон дүү нь нас барсныг хэлээгүй байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 21 )
ebii ebii uamar xetsyy uym be burxan orhsoo
Нялх хөөрхий үрсийг бодох тусам өрөвдөж харамсах юм даа дахин ийм юм битгий тохиолдоосой бурхан минь
Huurhiiduu
Ewiidee vr meni setgeliin tenheetei bg Niyalh vrs meni amgalan taiwan eleg taiwan bh tsag hezee ireh ym boldoo Sonsohod l setgel owdoj nvdend meni nulims garch bn yagad bvh zvild hvvhed bh yostoi ym be Ter hvnii oromtsgiin hj bgaa nowshnuud yagad ene horson dr gishgej urgaj bui tsetsegsiig meni gishgej nugchin darah zurlagatai bdag bnaa Vnheer haramsaltai ............
Yanaa vneheer hetsvv orowdoltei yum be
Үнэхээр харамсалтай.Манайд байх худалдааны төвүүдэд шалгалт хийх хэрэгтэй дээ,дохиолол,галын аюулгүй ажиллагаа,аварын шат хаалга гээд бүгдийг шалгах хэрэгтэй.Гашуун сургамж.Хүү хурдан эдгээсэй дээ,бурхан өршөөх болтугай
Ямар өрөвдмөөр юм бэ
Yamar xetsvv yum be manaid zaxiin offisuud iim asuudal garna shvv sunday olon davxar barilguud
Эвий дээ маш ихээр харамсаж бна. Хариуцлагагүй хүмүүсээс болж ийм болох гэж дээ
manai sunday metiin gants gartstai tsonhgui gazruudiig niit hudaldaanii tovuudiin osliin gartsuudiig shalgah heregtei
Эцэг хүн хүүхдээ гэмтээд ч болов амьд үлдэг гэж шидээд өөрөө нас барж. Аавынхаа тийм их хайраар хүү нь эдгэж, сайхан амьдраасай эвий минь.
хөөрхий муу хүүхдүүд баярлаж баясах гэж байгаад үхэх гэж
Бурхан минь гэж. Юу бодож юу хэлэхээ мэдэхгүй ба. Хүүгийн бие хурдан сайжраасай даа. Хайран сайхан залуучууд, хөөрхөн охин. Ямар ч өрөвдмөөр юм бэ дээ.
өөрийн эрхгүй уйллаа. Хүүгийн бие сайжирч, сайн сайхан амьдраасай. Эмээ нь байгаа юм байна.
эвий дээ. дотор урагдаж байна.