ОХУ Их Британид хариу барив

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 31

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Их Британи, АНУ тэргүүтэй 25 улсын 140 дипломат ажилтныг Оросоос албадан гаргах шийдвэр гаргалаа. Гадаад хэргийн яам эдгээр улсын Элчин сайд нарыг дуудаж, дипломат ажилтнуудыг нь нутаг буцаах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Их Британи улс ямар ч нотлох баримтгүйгээр Оросыг буруутгасан. Тэдний нотолгоогүй мэдэгдлээс болж олон орон манай дипломатуудыг хөөх шийдвэр гаргалаа” гэсэн байна. Үүний хариуд ОХУ ч холбогдох улс орнуудад арга хэмжээ авч байгаа аж.

АНУ, Их Британи, Ирланд, Испани, Итали, Австрали, Албани, Герман, Дани, Канад, Латви, Литва, Македон, Молдав, Нидерланд, Норвег, Польш, Румын, Украин, Финланд, Франц, Хорват, Чех, Швед болон Эстонийн дипломатууд Оросоос явах хэрэгтэй болжээ.

Ийнхүү Барууны орнууд болон ОХУ дипломатуудынхаа тоог харилцан цөөлж, харилцаа нь муудаад байна. Үүнийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “АНУ, Их Британи тэргүүтэй орнуудад адил хариу барихаас өөр аргагүйд хүрлээ. Гэхдээ ОХУ аль ч улстай харилцаагаа муутгах гээгүй. Бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд бэлэн” гэж тайлбарлажээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
е(202.55.176.12) 2018 оны 04 сарын 01

англи улс оросыг хүчирхэг болох тусам эвлэрч чадахгүй бна

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 01

Orosiin zasag mash zov ajillaj baigaa, ard tymen ni ch gesen nohzol baidliig zov dygnej oilgoj baigaa ni saihan,,,baruuniihnii ard tymen ni dendyy medleg muutai, ooriin bolon orooliin tyyhiig medehgui, odooch gesen yuch medehgui ni ayuld hyrgej, teneg udirdlaguudiinhaa ygeer yavna

0  |  0
зочин(202.179.24.50) 2018 оны 04 сарын 01

Зөв энэ Ноён надтай яаж харьцана Би тэгж хариу барина гэдэг шиг Оросууд маш Мундаг хариу барилаа, Путин Браво

0  |  0
Хохь нь болно доо (112.72.14.146) 2018 оны 04 сарын 01

Оросыг ямар ч аргаар хамаагүй буруутгах гэж арга ядахдаа барууныхан Скрипалийн гэр бүлээр тоглоом хийж оросуудыг гүтгэж байгаа нь эрүүл ухаантай хэн бүгдэд илхэн байна. Явуургүй ийм аргыг америкчүүд ч нэрийн хуудас болтлоо хийж ирсэн дээ. Унтаж байгаа баавгай сэрээгээд эцэстээ Наполеон, Гитлерийн замаар тамруугаа тонилохыг хүсч байгаа юм байна л даа. Адгийн тэнэг алдаагаа давтана гэдэг үг бий дээ

0  |  0
хрррхрх(103.26.194.221) 2018 оны 04 сарын 01

Явж явж дэлхийн том дайн тэнэг шулам хөгшин авгайгаас болж үүсэх бий дэ. энэ л дэлхийг дайнд турхираад байгаа да

0  |  0
MGM (98.220.227.63) 2018 оны 03 сарын 31

Angliin hatan haan sibir zubhun oros ezemshihgui gej bui ni 3. Dainii tsag oitloo 1 2r dain ene shunalaas degdsen

0  |  0
зочин(31.173.83.129) 2018 оны 03 сарын 31

Орос улс дэлхийн хамгийн том газар нутагтай ,бух Европ бутархай хувь хувиа хичээсэн жижигхэн газар нутагтай атаархахдаа орос улсыг бутлах уйл ажиллагаа хорлон хийж эдийн засагт нь нолоолох оорсдийн нелеенд оруулах гээд чадахгуй бусдыг турхирах бутэхгуй бодлого явуулж байгаа тул оорсдоо европууд хохироод улдэнэ. Европд цагаачид л бух хар ажилыг нь хийж эдийн засгий нь дампууруулахгуй барьж байгаа, ямарч байгалийн баялаг байхгуй,жижиг бутархай улсууд.

0  |  0
London(91.85.214.175) 2018 оны 03 сарын 31

Sank-Peterburg dahi ametikiin consiliig buren bureldehuuneer ni haaj baigaa ba amerikiin diplomatuudiin garch yavah suulchiin odor ni 2018 onii 4 sariin 5.

0  |  0
tsagaan hun hun bish(124.126.0.81) 2018 оны 03 сарын 31

Sain baina zov muusain yankuud dandaa hun gutgej ashig oldog zurshiltai. Medeej oro tagnuulchiig ashiglj duusaad alsan l dd .alahgui bol manai ch nuutsiig delgej medne geed

0  |  0
Top