Францын Изерт өчигдөр хөнгөн нисэх аппарат сүйрчээ. Сүйрлээр нэг хүн амиа алдаж, нэг хүн хүндээр шархадсан байна. “Europe1”-д мэдээлснээр хөлөгт хоёр хүн байсан аж. 52 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 30 настай эрэгтэй маш хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Францын цагдаагийн газар өмнө нь ийм төрлийн хэрэг дээр эрүү үүсгэж байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )