Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эхнэрийн хамт Өмнөд Солонгосын “К-pop” оддын болон хөгжимчдийн тоглолтыг үзсэн байна. Тэрбээр Өмнөдийн урлагийнхны концертыг өндрөөр үнэлж, Пхеньянд ирж тоглосонд нь талархал илэрхийлжээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун хоёр Солонгосын соёлын арга хэмжээг дахин зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ким “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд маш гайхалтай арга хэмжээ байлаа гэдгийг дамжуулаарай. Пхеньяны иргэдэд барьсан энэ бэлэгт би маш их баярлаж байна” гэж Сөүлээс ирсэн төлөөлөгч нарт хэлжээ.
Өмнөд Солонгосын урлагийнхан БНАСАУ-д тоглоод нутаг буцжээ. Энэхүү тоглолт нь Хоёр Солонгосын харилцаа сайжирсны нэгэн илрэл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсныг Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Өмнө нь Хойд Солонгост иргэд Өмнөд Солонгосын кино үзэх, дуу сонсох ч хориотой байсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
Их гүрнүүд энэ 2 хуваагдсан 1 хэлтэй ажилсаг хөдөлмөрч ард түмнийг нэгтгэх дургүй,цаагуур нь хор найруулж хагалган бутаргадаг.Хэрэв нийлбэл хүчирхэг улс болно.Нийлж элэг бүтэн болоосой
oroi ni ene hamtlagiin ohidiig uzchiheed yvsan bh daa tegeed iim saihan zantai bhgui yu daa gesnees red velvet Joy haachaa ve yagaad 4uulee boltsiim be :(
Сайн байна.
Хориг арга хэмжээ ийм хүчтэй юм. Өөр арга байхгүй болгож байна даа.
Энэ залуу удирдагч энэ мэтээр бүх зүйлд нааштай хандаад эхэлбэл сайн л байна. Нээлттэй бодлого явуулаад эхэлбэл ард түмэнд л хэрэгтэй.