АНУ Сирид үзүүлэх тусламжаа цуцалжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид хуваарилсан байсан 200 сая долларын хүмүүнлэгийн тусламжаа цуцлах тушаал өгчээ. Цагаан ордоны тэргүүн мөн “АНУ-ын цэргүүд удахгүй Сириэс явна” гэж мэдэгдсэн байна. Бусад улс орон АНУ-ыг Сирид ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй, хүнд хэцүү амьдралтай сиричүүдэд анхаарал хандуулаагүй гэж буруутгаж байгаа юм. Жишээ нь, Ракка хотод 10 мянган сири иргэн маш хүнд нөхцөлд амьдарч байхад АНУ тусламж үзүүлнэ гэж цэргээ аваачсан ч юу ч хийгээгүй аж. АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийн хяналтад байдаг бүс нутаг дахь сиричүүдийн амьдрал хүнд хэвээрээ байгаа билээ.

АНУ зөвхөн Сирид ч биш Афганистанд нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг шинжээчид хэлдэг. Афганистанд Америкийн оролцоо байгаа учраас 17 жилийн турш эдийн засаг нь сэргэхгүй байна гэж “The Wall Street Journal”-д нийтлэгдсэн шинжээчдийн дүгнэлтэд өгүүлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ee(103.212.119.21) 2018 оны 04 сарын 02

munhnaran eej

0  |  0
Монголчууд.(202.9.42.238) 2018 оны 04 сарын 02

АНУ бол алан хядагч, хутган үймүүлэгч орон. Тэднээс зайгаа барьвал таарна. Элбэгдорж л АНУ-аас мөнгө авсан тул магтдаг юм.

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 04 сарын 02

АНУ ИХ САЙХАН НЭР ӨГДӨГ ..жишээ нь Сирид байлдаж байгаа алан хядагч нарт сөрөг хүчин ардчилалыг дэмжигч хүчин гэх мэт...үнэндээ үнэнд гүйцэгдээд л больж байгаа юм...улс орныг нь самарсаныг дэлхийн улс орон шүүмжлэнгүүт...манайх ямар сайхан амар тайван сайхан байгалтай хөгжиж байсан улс байлаа...одоо хар...

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 02

ed mar yadarsan hymyyst tusalj baigaagui alan hyadagchidiig l zevsegeer hangaj hamgaalj baisan, zailsan ni deer

0  |  0
Зочин(203.91.112.137) 2018 оны 04 сарын 02

АНУ бол тонон дээрэмдэж ,хутган ,бужигнуулахаас өөр ашиггүй зүйлд сохор зоосч олгохгүй нь ойлгомжтой. Америкт жаахан ч гэсэн Ашиггүй л бол ётой саяараа үхэж байсан ч хөдлөхгүй. Харин ямар нэг ашиг сонирхол байвал Элбэгдорж шиг ганц урвагчийн ч эрх ашгийг хамгаална. Аюулгүй амар амгалан амьдарья гэвэл нэг их орооцолдох хэрэггүй.

0  |  0
Top