Хойд хөршийн Кемерово мужийн худалдааны төвд аймшигт түймэр гарах үеэр гэр бүлээрээ явж байсан дөрвөн хүнээс 11 настай хүү Сергей нь амьд үлдсэн өр өвтгөм тохиолдол гарсан билээ. Хүүгийн аав нь аргагүйн эрхэнд түүнийг дөрвөн давхрын цонхоор доош шидээд өөрөө эхнэр болон бяцхан охиныхоо хамт амиа алдсан юм.
Москаленкогийн гэр бүлээс ганцаараа амьд үлдсэн Сергей хүү хэдэн өдөр комд байсны эцэст бие нь сайжирч байгаа аж. Гэвч эмч нар болон Сергейн хамаатнууд хүүд аав ээж болон дүү нь нас барсныг хэлж зүрхлэхгүй байжээ. Тийнхүү хүүгийн бие нэлээд сайжирсны дараа эмч нар уржигдар сэтгэлзүйчид хандсан байна. Яаж хэлэх, Сергейг хэрхэн сэтгэлийн тэнхээтэй байлгахыг удаан хэлэлцсэний дараа хүүд үнэнийг хэлжээ.
Москвагийн өсвөр насныхны сэтгэцийн ерөнхий эмч Анна Портновагийн ярьснаар хүү тэдний яриаг дуустал сонсч, эцэг эх, дүүгээ алдаад ямар байгаа талаараа сэтгэлзүйч нарт ярьсан байна. Бяцхан хүү эмч нарын бодож байснаас илүүгээр сэтгэлийн тэнхээтэй байсан гэж сэтгэлзүйч Анна Портнова ярьжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 8 )
манайд гал гал гархад бүгд үхэх захууд их байгаа жишээ сандэй марс хархорин бас кино театар том том гозгор байшингууд
Ewii mini jaahan amitan yadaj duu ni tsug uldsen bol
Сайн сайхан амьдрах болтугай хүү минь, зовлон хэлж ирэх биш, хийсч ирдэг хорвоо.
Юуны сэтгэлийн тэнхээ байхав дээ яваандаа л хэцүү болно доо хүн их шоконд орохоор нулимас ч гардаггүй юм