Египетчүүд Ерөнхийлөгчөө сонгожээ. Тэд 2013 онд цэргийн эргэлт хийж Мухамед Мурсигийн засгийг түлхэн унагасан Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисиг улираан сонгосон байна. Абдель Фаттах ас-Сиси сонгогчдын 97.08 хувийн саналаар ялжээ. Харин түүнтэй өрсөлдсөн Мусса Мостафа Мусса 2.92 хувийн саналыг авсан байна.
Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ. Тэрбээр М.Мурсигийн засаг захиргааг түлхэн унагасныхаа дараа жил буюу 2014 онд Ерөнхийлөгчийн сонгуульд мөн үнэмлэхүй ялалт байгуулж байсан билээ.
Гадаад, дотоодын ажиглагчид Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болсон гэдэгт эргэлзэж байгаа аж. Учир нь Абдель Фаттах ас-Сиситэй өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч Мусса Мостафа Мусса нь түүнийг дэмждэг, ойрын хүн нь юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )