Армены нийслэл Ереван хотын түргэн хоолны ресторанд өчигдөр орой дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтээр найман хүн шархадсан байна. Тэдний дийлэнх нь бага насны хүүхдүүд байжээ. Рестораны гал тогоонд хүчилтөрөгчийн баллон дэлбэрсэн гэж үзэж байгаа аж. Армены Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тус улсын парламентын спикер А.Баблояны мэдээлснээр гэмтэж шархадсан хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг, нэг охины бие хүнд байгаа гэнэ. Шархадсан хүмүүсийн дунд гадаадаас Оросын гурван хүүхэд, Ираны хоёр иргэн байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
auulgui ajillagaan durem juram yaagaad baidaggui um bol