“YouTube”-ийн байранд халдлага үйлдсэн эмэгтэй нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

 Калифорниа мужийн Сан-Бруно хотод байрладаг “YouTube”-ийн байранд буун дуу гарлаа гэсэн дуудлага өчигдөр АНУ-ын цагдаагийн газарт очжээ. Цагдаа нар уг барилгаас болон ойр орчмоос нь хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Болсон явдлаар таван хүн шархаджээ.

Цагдаа нарын мэдээлснээр “YouTube”-ийн байранд хүмүүс рүү гал нээсэн эмэгтэй амиа алдсан байна. “Болсон явдал дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэй байсан. Терроризмтой холбоогүй” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top