Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод UNMISS ажиллагаанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын 22- ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэрэглэн зодож, дээрэмдсэн онц ноцтой хэргийг манай энхийг сахиулагчид таслан зогсоожээ. Батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ. Энхийг сахиулагч алба хаагчид БНӨСУ-ын Бентью хот дахь 120000 гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн дотор, гадна талын аюулгүй байдлыг ханган үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNAR EEJ