Мексикээс АНУ-д суугаа Элчин сайд Херонимо Гутеррес тус улсын Засгийн газар Вашингтоноос тайлбар шаардаж байгааг мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр улсын хил дээр цэрэг байршуулна гэсэн учир энэ талаараа тодорхой тайлбар хийхийг Мексик шаардаж байна. Элчин сайд “CNN” телевизэд ярихдаа “Мексикийн Засгийн газар Трампын саналыг хүлээж авч байгаа ч нэмэлт тодруулга хэрэгтэй байна. Бид нөхцөл байдлыг сайжруулах талаас нь харах болно” гэжээ.
Доналд Трамп “АНУ хууль бус цагаачдын урсгалаас эх орноо хамгаалж хилийн хяналтаа чангатгана. Цэргийн тусламжтайгаар хар тамхи наймаалагчдаас ангижрах болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн Конресстоо хандан улсаа харийн хулгайчдаас хамгаалж, хилээ хамгаалах тухай хууль батлахыг уриалсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч болохоосоо өмнө нь ч Мексикийг хамгийн аюултай улс гэж үздэг байсан Трамп тус улстай хиллэх хил дээрээ өндөр хана босгохоор ажиллаж буй. Ханын зардлыг Мексикийн талаас гаргуулах гэсэн түүний саналыг тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хүлээж авахгүй байгаа билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )