Хятад болон Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзалджээ. Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар хоёр улсын харилцааг илүү хөгжүүлж, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар зохицуулах талаар ярилцсан байна.
“Өнгөрсөн сарын сүүлчээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын дарга Си Жинпинтэй уулзахдаа олон чухал хэлэлцээр хийсэн. Тэдний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхэд хоёр улсын Гадаад хэргийн яам анхааран яаравчлан ажиллах болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно гэсэн Хойд Солонгосын хүчин чармайлтыг Хятад улс өндрөөр үнэлж байна” гэж Ван И сэтгүүлчдэд ярьжээ.
Түүнчлэн Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён Хо Солонгосын хойгийн асуудлаар Хятадтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )