Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Пхеньян дахь театрт тоглогдсон "Хаврын ирэлт" концертод оролцжээ. Тус тоглолтыг Өмнөд Солонгосын К-поп дуучид зохион байгуулсан юм. Удирдагч Ким Чен Ун өөрийн эхнэр Рул Сол Жү хамт К-Поп дуучдыг тоглолтын дараа хүлээн аван уулзсан байна. Тус тоглолтод "Red Velvet" охидын хамтлаг, дуучин Сү Хён, Өмнөд Солонгосын хөгжмийн найруулагч Дү Жон Ван нар хүрэлцэн иржээ. Дашрамд дурдахад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон түүний эхнэр Рул Сол Жү хамтдаа К-Поп сонсох дуртай гэдгээ илэрхийлсэн байна.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )