"Эмантийн бугуйвч"
Дэлхийн соронзон туйл гэж бий. Бас энд тэнд соронзон хад, тэр бүү хэл, соронзонтой уулс ч бий. Ер орчлон дээр соронз нэн элбэг. Энэхүү соронз хэмээгч нь анагаах ухаанд чухал ач холбогдолтойг эрдэмтэд нээсээр харьцангуй олон жил болжээ. Хүний эрүүл мэндэд соронзон орны үйлчлэл нөлөөлдөг гэдгийг нэгэнт олж
нээсэн ажгуу. Японы нэгэн сэтгүүлд өнгөрсөн зууны сүүлчээр ийн бичжээ."Чих нь дүнгэнэж, бие нь суларч, толгой нь тэсэхийн аргагүй өвдсөөр олон жил болсон өвчтөн цөхрөнгөө бараад "Эмантийн бугуйвч" гэдгийг зүүснээр хэдхэн сарын дараа сайхь өвчтөн бүрмөсөн эдгэрсэн" гэжээ. Тэр ид шидэт бугуйвч нь соронзонтой байжээ. Тэгээд ч уул бугуйвчийг үйлдвэрлэгч пүүсийнхэн олонд их л итгэлтэйгээр “Энэ бугуйвчийн хүчээр биеийн чадал тэнхэл нэмэгдэхээс гадна урт наслах, нүүр царайг гоо үзэмжтэй байлгах, хоолойн бүгших мэнгэр, цусны даралт ихсэх, мэдрэлийн судас, үе мөчний болон бусад өвчнөөс эдгэрүүлж чадна гэж хэлсэн байх юм.
"Дунайн шидтэн"
Ленобль гэгч франц лам бараг хоёр зууны өмнө хиймэл соронзон бүтээж, түүгээрээ мэдрэлийн өвчнийг эмчилж, бас шүдний өвчнийг анагааж байв. Түүнээс нэг их удалгүй Австрийн эмч Месмер соронзонгийн хүчийг шинээр цууд гаргав. Тэр хүн соронзон тавьж, өвчтөнг эмчилж байжээ. Вена хот даяар Месмерийн нэр түгэж, байшиндаа "Дунайн шидтэн" гэдэг хаяг байрлуулан, олон өвчтөнд буян үйлдсэн гэх яриа он удтал үргэлжилжээ. Дундад Оросын үзэсгэлэнт байгальтай Пахра голын эрэг дээр Москва орчмын нэгэн сувилал болох "Родина" оршдог. Энд судасны өвчинд эмчилгээний нэг шинэ аргыг нэвтрүүлж эхэлсэн нь соронзон эмчилгээ байв. Эмчлүүлэгчдийн бараг 90 хувь нь ажиллах чадвараа бүрэн сэргээсэн аж.
Соронзонгийн ачаар зүрхийг амьдруулна.
Соронзон эмчилгээ нь зүрх судасны өвчтэй хүнд илүү сайн үр нөлөө үзүүлдэг байна. Долоон жилийн хугацаанд эмч Кордюковын хяналтад 108 өвчтөн байсны 90 гаруй хувь нь эмчилгээний эцэст эдгэрч сайжирсан тооцоо гарчээ. Яс хугарсан газарт тусгай соронзон шилбийг барьж боох юм бол илүү хурдан эдгэрнэ. Сүүлийн жилүүдэд соронзон эмчилгээг мэс заслын аргатай хослуулан мөр, шуу, гуя, шилбэний яс хугарахад амжилттай хэрэглэж байна. Мэс заслын дараах хаван хоёр дахин хурдан буурч байна гэх мэтээр анагаах ухаанд соронзонг ашиглан, амжилтанд хүрч буй олон туршлага, бодит баримт зөндөө гарчээ. Үүнээс үзвэл энэхүү соронзон гэгч ертөнцийн гайхамшигт зүй ёсоор орох "мандатаа" аль хэдийнэ авчихсан бололтой. Соронзон эмчилгээ нь архаг мэнгэр, элэгний үрэвслийн дараах үлдцийг эмчлэхэд тустай болно. Эртний боловч залуу шинжлэх ухаан болох энэ эмчилгээ нь эдүгээ нэгэнт баталгаатай болжээ. Өгүүллийн эхэнд гарсан соронзон бугуйвчийн учир ч олдож буй нь тодорхой. Хүнд өвчтөний зүрх цохилохоо болилоо гэхэд түүнийг амьдруулах боломж эмч нарт байгаа гэнэ. Төмрийн маш өчүүхэн үртэс бүхий шингэнийг зүрхний булчинд хийж болно. Тэгээд өвчтөний цээжинд хүчтэй цахилгаан соронзонг аваачих юм бол соронзон орны үйлчлэлээр төмрийн жижиг үртсүүд хөдөлгөөнд орж улмаар булчингийн ширхэг өртөнө. Тэгээд л зогсох гэж байсан зүрх амьдарч эхэлнэ. Судлаачид энэ туршилтыг нохой дээр хийхэд нохойн зүрх дөрвөн цаг цохилсон байна. Хар ухаанаар бодоход соронзон нь тухайн өвчнийг гадагш татан илааршуулдаг гэвэл нэг их буруудахгүй болов уу. Бидний амьдралд энгийн жишээ олон бий. Гараа эсгэхэд соронзон тавьж боогоод өвчин намддаг. Олон уулзах, бөөр хавиар өвдөхөд соронзонтой бүс гэгчийг хэрэглэдэг боллоо. Хүний бие лагшныг тэнхрүүлэхэд соронзон ийнхүү үр дүнгээ өгсөөр ажгуу. Дээрх эмчилгээнүүд нь эмчийн заавар, зөвлөлгөөний дагуу явагдах нь мэдээж. Олон үеийн турш соронзон гэгч энэ ид шидтэй зүйлийн тухай яриа домог байснаа бодит үйл болж, анагаах ухааны нэг чиглэл болон хөгжсөөр байгаа нь ертөнц дээрх бас нэгэн гайхамшиг буюу.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )