Австрийн Канцлер Себастьян Курц “Puls 4” телевизэд өгсөн ярилцлагадаа тус улс яагаад Оросын дипломатуудыг гаргаагүй талаар тайлбар хийжээ. Тэрбээр “ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт Их Британийн Солсбери хотод хордуулсантай холбоотойгоор Европын Холбооны орнууд тус улстай эв нэгдлээ илэрхийлж Оросын дипломат төлөөлөгчдийг эх орноосоо гаргасан. Европын Холбооны гурван улс үүнээс татгалзсаны дотор Австри байгаа. Би Гадаад хэргийн сайдтайгаа ярилцаад Оросын дипломатуудыг гаргахгүй байх шийдвэр гаргасан. Бид Оростой уламжлалт сайхан харилцаагаа хадгална. Австри төвийг сахисан улс байж, үүнийгээ олон улсын байгууллагуудад мэдэгдэх болно. НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэх мэт газруудад бид төвийг сахисан улс гэдгээ хэлнэ” гэсэн байна.
Австри улс өмнө нь ч Оростой хамтран ажилласан хэвээр байх болно гэдгээ мэдэгдэж байсан юм.
АНУ, Канад болон Европын Холбооны орнууд өнгөрсөн сарын 26-нд Оросын дипломат ажилтнуудыг эх орноосоо гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Солсбери хотод тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэргээс болж ОХУ-ын эсрэг ийнхүү арга хэмжээ авч байгаагаа зарласан. ОХУ ч хариу арга хэмжээ авч, Их Британиас хөөгдсөн дипломат ажилтнуудынхаа тоотой тэнцүү англи дипломатыг Оросоос гаргаж, АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын тоог цөөлсөн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 7 )
Baruuniihnii huivaldaand oroltsolguigeer Oros ulstai nairsag hariltsaagaa avch uldsen uhaalag said bna. Austriin shiidver tun zov amjilt husie!
Европийн Холбоо өөрснөө л хохирол амсана дөө
Аргагүй л мундаг боловсролтой, ёс зүйтэй, залуу хүний зөв шийдвэр байна даа.
Зөв байна. Мундаг ерөнхий сайд байна. Өөрт ашиггүй бол шал дэмий зүйл дээр ОХУ-тай муудах хэрэггүй шүү. Найрсаг харилцаагаа хадгалах зөв