“Facebook” 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

 Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ “Facebook” 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алджээ. Энэхүү компанийн захирал Марк Цукерберг “Их Британид төвтэй “Кэмбриж Аналитика” компани манай 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, тараасан нь тогтоогдсон” гэж мэдээлэв. Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их ажил хийх хэрэгтэй байж. “Facebook”-ийг хэрхэн ашиглах нь тухайн хүний эрх гэж би боддог байсан. Энэ нь буруу байжээ. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан явдал бидэнд хариуцлагаа нэмэгдүүлэхийг санууллаа” гэжээ.

Марк Цукерберг ирэх долоо хоногт АНУ-ын Конгрессын сонсголд очиж хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан талаараа мэдүүлэг өгөх гэнэ. 87 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан гэх дуулиан нь “Facebook”-ийн хувьцааны ханшийг 16 хувиар бууруулжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top