Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан Хятадад айлчлал хийсэн билээ. Тэгвэл ОХУ-ын эрх баригчид түүнийг айлчлахыг урьсан гэсэн мэдээлэл өнөөдөр цахимаар явсан. Энэхүү мэдээллийг АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Д.Коутс баталсан байна. Тэрбээр үүнийгээ сэтгүүлчдэд мэдээлсэн гэж олон улсын хэвлэлүүдэд бичжээ.
АНУ Ким Жон Уныг Орост очоод ямар асуудлыг шийдэх бол гэж ихэд анхаарал тавьж байгаа аж. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэдхэн хоногийн өмнө “ОХУ болон Хойд Солонгост одоогоор дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө байхгүй” гэж байсан юм. Ким Жон Ун Хятадад айлчлахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар тус улстай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. БНАСАУ-ын удирдагч болсныхоо дараах анхны айлчлалаа тэрбээр Хятадад хийсэн юм. Хятад улс түүний саналыг таатайгаар хүлээн авч, Солонгосын хойгт энх тайван байдал тогтооход хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Hyatad ruu uuruu sandarch guij ochij bna gedeg chini hyatad bol hoid solongosiin humid aav eej shig l naidvartai gesen ug yum
Ene hun yamar toglolt hiihees oros hyatad yapon u.solongos amerikiin huvi zaya ih hamaarna. Manaihc adil. Puujing haash ni c erguulj bolno. Aguu yumaa.
Duu tom shdee