Дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг, дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог “Бостон Консалтинг” группийн Токио дахь салбарт монгол залуу ажиллаж байна. Чандманийн Доржнамжил нь одоогоос 11 жилийн өмнө Японы Засгийн газрын тэтгэлгээр Японы Хитоцубаши их сургуульд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Түүний ажилладаг “Бостон Консалтинг” групп нь маркетинг, стратегийн асуудал тулгарсан компаниудад зөвлөгөө өгдөг байгууллага юм. Ингэхдээ тэд тухайн байгууллагын асуудлыг багаар хамтран авч хэлэлцээд, системтэйгээр судлаж төсөл боловсруулан улмаар асуудлыг нь шийдэж өгдөг байна. Ч.Доржнамжилын хувьд 20 гаруй төсөл дээр ажилласан бөгөөд нэг төслөө 2-3 сарын хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь гаргадаг аж. Тухайлбал, эмийн багаж үйлдвэрлэдэг АНУ-ын компанийн зах зээлийн судалгааг хийж улмаар төслийн үр дүнд эмийн багажийн борлуулалт хоёр сарын хугацаанд Японы зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг болсон байна.
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №04/504
Сэтгэгдэл ( 1 )
Yamar mundag yum be Ulam ih amjilt husie